Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хугацааг сунгалаа

Улсын  Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хийлээ.


Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын гурван гишүүн, мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж өргөн мэдүүлснийг хэлэлцүүлгийн шатанд нэгтгэж хэлэлцэхээр болсон. Нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулахаар шийдвэрлэжээ. Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийн анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, эцсийн хувилбарыг боловсруулсан байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Туваан нар үг хэлж, хуулийн хэрэгжих хугацааг сунгаж байгаа энэ боломжийг сайн ашиглахыг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд уриалав. Ингээд төслийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталж, 2019 онд уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Улмаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон байна.

Харин дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдон орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод байгаа. Түүнчлэн "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын 2020 оны 36 дугаар тогтоолд  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай заасан. Энэ үндсэн дээр Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжих хугацааг сунгах шаардлагатай гэж төсөл санаачлагч гишүүд үзсэнийг Улсын Их Хурал ийнхүү дэмжлээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2021-01-29 05:55:40
    Za ashgui dee. Xussen xumuusiig zaaval oruulax. Niigmiin daatgaliin gazar Tatvar zaaval tulsun baix estoi ed nar gej xundrel uchruulaxgui baix
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2021-01-29 05:42:14
    STar tahal namjtal O0 yaasan asuudal we ? Bid chin yundeer suusan ulas bilee !!!
    162.158.165.239
    Мэдэгдсэн Хариулах