​QR код нь хүний эрх зөрчиж байна гэж үзэн УОК-т шаардлага хүргүүллээ

QR код уншуулах буюу E-barimt системд суурилсан бүртгэл нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх эрсдлийг үүсгэсэн тул ХЭҮК УОК-т шаардлага хүргүүллээ.

Хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох үүднээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дараах арга хэмжээ авахыг УОК-оос шаардаж байна. Үүнд:

1. E-barimt системд суурилсан бүртгэл нь цар тахлаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад гарцаагүй шаардлагатай, үр нөлөөтэй байх эсэх, энэ хязгаарлалт нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхэд хамгийн бага хязгаарлалт тогтоосон, зорилгодоо тохирсон эсэх талаарх үндэслэл, баримтыг Комисст ирүүлэх, олон нийтэд мэдээлэх;

2. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.18 дугаар хэсэгт заасан журмыг нэн даруй батлах;

3. E-barimt системд суурилсан бүртгэлийг хангалтгүй хөтөлсөн шалтгаанаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, шийтгэл оногдуулахгүй байх.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-02-01 03:47:16
    нэр утас орсон гарсан цаг байхад болоо юм биш үү.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2021-01-31 11:41:52
    Заавал ухаалаг утастай байх албатай юм уу. Одоо харин ч зарим гэр бүл үр хүүхдүүдээ бодоод ухаалаг утаснаас татгалзаж байна шүү дээ
    172.69.252.137
    Мэдэгдсэн Хариулах
  • й 2021-01-30 09:57:28
    Болж дэээ
    172.69.252.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2021-01-30 08:32:17
    Гааль татварын харьяа улсын үйлдвэрийн дарга гэх Батбилэгийн хийж байгаа ажил. Маш их хэмжээний мэдээлэл цуглуулсан, бас гадны тагнуулынханд өгсөн. Манай тагнуу...
    172.69.135.225
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2021-01-30 08:34:40
      л, АТГ шалгахаар хэрэг үүсгэнгүүт Сангийн Хүрэлбаатар нь хамгаалаад аваад үлдчихдэг. Одоо Хүрэлбаатар нь унаад өгсөн, хийсэн хэргүүд
      162.158.167.47
      Мэдэгдсэн Хариулах