Н.Төгсцогт: Солонгосын тамирчинтай өөр тэмцээнд учраа таарвал хэн нь илүү вэ гэдгийг харуулна
Азийн спортын 17 дугаар наадам Солонгосын Инчён хотноо болж өндөрлөсөн билээ. Энэ удаагийн “Шар тив”-ийн олимпт манай тамирчид амжилттай оролцож, 21 медаль хүртсэн юм. Тэр дундаа боксынхон Азийн наадмын анхны алтан медалиа авсан билээ. Тэгвэл өчигдөр Монголын Боксын холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Энэ үеэр Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогттой цөөн хором ярилцлаа.

-Хүрэл медалийн төлөөх тоглолтод шүүлтийн асуудал гарсан. Уг нь луйвардуулаагүй бол?

-Тухайн үедээ жаахан хэцүү байсан. Харин одоо бол нэг их юм бодохгүй байна. Тэртээ тэргүй ялж чадаагүйгээс л хойш. Уг нь ялахын төлөө, хоёр, гуравдугаар үед байгаа бүх зүйлээ л гаргасан. Мэдээж тэр тамирчин надтай адилхан л бэлтгэлээ хийгээд явж байгаа. Тэгээд нутагтаа байсан учраас надтай тулалдахдаа бүх зүйлээ гаргасан. Дарааа Азийн наадамд оролцохдоо илүү сайн байна. Тэр дундаа хүний нутагт, эзэн орны тамирчинтай тулбал маш сайн тулалдах ёстой юм байна гэж бодож байгаа.

-Солонгосын тамирчинтай тулалдсаны дараа монголчууд интернэтээр маш их бухимдсан. Таныг ч их дэмжсэн шүү?

-Би тухайн үед монголчуудынхаа сайхан сэтгэлд үнэхээр их баярлаж байсан. Намайг сэтгэлээр дэмжиж, “Зүгээрээ, чи ялсан шүү” гэж фэйсбүүк, тветтерээр бичиж байлаа. Тэр бүхэнд үнэхээр их баярласан. Манай монголчууд маш хүчирхэг ард түмэн гэдэг нь харагдаж байсан.

-Азийн наадамд оролцохдоо бэлтгэлээ хэр хангасан бэ. Жин хассан уу?

-Жин нэг их хасаагүй. Хэдхэн кг хассан байх. Бэлтгэл ч гэсэн дажгүй байсан. Хангалттай бэлтгэл хийсэн.

-Цаг агаарын байдал ямар байсан бэ?

-Зүгээрээ, дажгүй байсан. Зүгээр л тухайн өдөр миний хувьд азгүйтсэн хэрэг. Миний өдөр биш байж. Мэдрэмж маань хүртэл тэгж хэлээд байсан л даа.

-Солонгос явахаасаа өмнө Армийн дэлхийн аварга, Баян-Өлгийн цом гээд олон тэмцээнд оролцсон. Түүнээсээ болоод жаахан ядарсан тал байсан уу, үгүй юу?

-Ерөнхийдөө бол гайгүй. Бага зэрэг л ядралттай байсан.  

-Ирэх онд дэлхийн аварга болно шүү дээ. Олимпийн эрх ч олгоно?

-Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх арваннэгдүгээр сард болно. Харин эрэгтэйчүүдийнх  ирэх онд болох учиртай. Дэлхийн аваргад оролцоно. Би өмнөхөө бодвол маш их алдаа гаргадаг болсон байна билээ. Түүнийгээ сая мэдэрсэн. Тэр бүхнээ засаад тэмцээндээ оролцоно доо.

-Б.Бат-Эрдэнэ аварга Олон улсын боксын холбоонд хандсан шүү дээ. Тэр үед асуудлыг шийдчих байх гэж бодож байв уу?

-Яг тухайн үед юу болсоныг би мэдээгүй. Хүсэлтийг хүлээж авахгүй гэсэн гэж хэлсэн. Ер нь бичлэг хараад, надад ялалт өгчих байх гэж хүлээгээгүй ээ.

-Хэдийгээр асуудал нэгэнт өнгөрсөн ч гэсэн яагаад асуудлыг ярихгүй байгаа юм бэ. Хүмүүс ч тэгж хараад байх шиг байна?

-Одоо энэ талаар яриад яах вэ дээ. Харин дараа тэр тамирчинтай таарах юм бол хэн нь илүү вэ гэдгийг харуулна гэж бодож байгаа.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2014-10-09 04:48:50
    Даруу мөртлөө өөртөө итгэлтэй байх хэрэгтэй шүү. Илт давуу ялж чадаагүй нь үнэн биз дээ. нэгэнт л ийм спортод насаа зориулж байгаа юм чинь, маш сайн бэлтгэл хийж, маш том зорилт тавих хэрэгтэй шүү . АМЖИЛТ
  • Зочин  2014-10-09 04:35:31
    Алдаандаа л анализ хийх нь чухал. Илүүрхэж чадаагүй гэдгээ бас ойлгож байгаа юм шиг байна. Чамайг хэт дөвийлгөж онгироох хүмүүсийн үгэнд хөьлөгдөу болохгй өөртөө бодитой хандаж л байж амжилтаа ахиулж явна шүү. Алдаа их гаргаж байгаагаа мэдсэн байна.Сайн байна. Магтаал, дэвэрлгэлт хоёрт хөвбөл өөрийгөө хөнөөнө шүү