Каталончууд  тусгаар тогтновол Барселона Ла лигт тоглохгүй
Испанийн харъяанд багтдаг Каталон үндэстэн олон жилийн турш эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн. Тэдний энэхүү хүсэл биелэх эсэх нь 11 дүгээр сарын 22-нд болох бүх нийтийн санал асуулгаар тодорхой болох юм.  Хэрэв санал асуулгаар Каталончууд тусгаар улс болох юм бол энэ үндэстний хамгийн том бахархал болох  хөлбөмбөгийн алдарт Барселона баг цаашид Ла лигт тоглох боломжгүй болох юм байна.

Испанийн хөлбөмбөгийн лигт Каталончуудын төлөөлөл болох Барселона болон Эспаньол клубууд техникийн хувьд тоглох боломжгүй  болно гэдгийг Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч мэдэгджээ. Харин заналт өрсөлдөгч Барселона клуб Ла лигт тоглохгүй болох нь маш муу гэдгийг Реал Мадридын зарим тоглогч нар хэлж байна.

Олон жилийн турш Эль классико гэгддэг Эзэн хааны Реал Мадрид болон Каталончуудын нэр төр болсон Барселона багуудын тоглолт маш ширүүн уур амьсгал дор болж дэлхий нийтийн анхаарлын төвд ордог нь энэ хоёр багийн өрсөлдөөн зөвхөн ногоон талбайн өрсөлдөөн бус хоёр үндэстний өрсөлдөөн гэдгийг баталдаг.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.