Чернобыль аяллын тэмдэглэл

1945 оны Хирошимагийн дэлбэрэлтээс ч илүү их цацраг идэвхт бодис Чернобыльд ялгарсан гэдэг. Зөвлөлт Холбоот Улс дэлбэрэлтийг ихэд нууцалж, олонд мэдэгдсэнгүй. Швед дэх атомын цахилгаан станцын ажилчид цацраг илрүүлэгчээр дэлбэрэлт болсныг олж тогтоон олон улсын хамтын нийгэмлэгт мэдэгдсэн ч ЗХУ дэлбэрлт болоогүй гэж үгүйсгэсээр байжээ.

   Дэлбэрэлтийн улмаас хичнээн олон хүн нас барсныг бид одоог хүртэл тодорхой мэдэхгүй ч нас барагсдын тоо зургаан оронтой тоонд дөхнө гэж үздэг. Ослын дараа хоёр хүн тэр даруй нас барж, дараагийн өдөр нь 29 хүн нас барсан боловч хорт хавдар болон бусад цацраг идэвхт өвчний улмаас нас барсан хүмүүсийн ​​тоог тодорхойлоход бэрх. Тухайн бүс нутгийн 4000 орчим хүүхэд бамбай булчирхайн хорт хавдартай гэж оношлогдож байсан боловч тэдний 99 гаруй хувь нь эдгэрсэн байна.

     Чернобыль аялал

  Манай аялалийн гишүүд Киев хотод цугларч, Чернобыль руу 2 цагийн хугацаанд микроавтобусаар зорчих зуураа ослын талаарх баримтат киног үзэв. Зарим хүмүүс цацраг идэвхт бодисын түвшинг хянадаг хэмжигч түрээслэжээ. Припять хотод ойртон ирэх үед пасспорт шалгах цэгүүд аялагчдын бичиг баримтуудыг бүртгэн авч бүсэд нэвтрүүлнэ. Ингээд бид албан ёсоор цөмийн аюултай бүсэд орж ирэх нь тэр.

Зам дагуух хаягдсан машин 

Чернобылийг тойрсон жижиг хотуудын нэг болох Залесье хотын захиргааны байр

Энэхүү хөшөө нь гал сөнөөгчдийн дурсгалд зориулсөн хөшөө юм.Ослын дараах өдөр амиа алдсан 29 хүний олонх нь гал сөнөөгчид байв.

Цэцэрлэг

      Чернобылийн эргэн тойронд одоог хүртэл хэвээрээ шахуу хадгалагдсан газруудын нэг нь цэцэрлэг 

Цэцэрлэгийн номын сангийн хэсэг

Оршин суугчид хурдан хугацаанд хотоос гарах даалгавартай байсан тул бүх эд зүйлсээ үлдээн явсан байдаг.

Станц одоог хүртэл ажилласаар байна

   Ослын дараа дөрөвдүгээр реакторыг хаасан ч бусад реакторууд  Украины цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд одоог хүртэл тасралтгүй ажилласаар байна.

Хоёрдугаар реакторын ойролцоох хөшөө

Припять хот

  Припять хот нь 1979 онд Чернобылийн цахилгаан станцын ажилчдад зориулан байгуулагдсан хот юм. 1986 он гэхэд хот ойролцоогоор 49,000 хүн амтай байв. 

Хаягдсан байшин

Сургууль

Супермаркет 

Орон нутгийн цэнгэлдэх хүрээлэн.

   Зөвлөлт холбоот улсын үе рүү цаг хугааны аялал хийж байгаа мэт

Эмнэлэг 

Эмнэлгийн хүлээлгийн өрөө, 

1980-иад оны бичгэн тайлан

   1986 оны 5-р сарын 1-нд Припят хотын хүүхдийн парк нээгдэх төлөвлөгөөтэй байсан гэдэг. 

Гэвч парк огт ашиглагдасангүй.

Орхигдсон орон сууцнууд яг л сүнстэй хот шиг

Нийтийн байрны дээвэр дээр гарч хотыг бүхэлд нь тольдон харав. Хүмүүс хотыг орхисон даруй байгаль дэлхий энэхүү газрыг буцаан авсан мэт.

Оршин суугчдын хэрэглэж байсан зүйлс

С.Цанжид

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.