Д.Сумъяабазар: Хөл хорионы хугацаанд бүх боломжоо дайчилж, цар тахлыг хумьж авъя

Нийслэлд энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоохтой холбоотой Улсын онцгой комиссоос гаргасан төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулж, үүрэг чиглэл өглөө. 

Тэрбээр энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед нийслэлийн хэмжээнд хийх тандалт, илрүүлгийн шинжилгээг хэрхэн зохион байгуулах, хатуу хөл хорионы хугацаанд дэг журмыг яаж мөрдүүлэх, зохион байгуулалт, хангалт, үйлчилгээг ямар журмаар хийх талаар Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд танилцуулсан юм.  Мөн энэ хугацаанд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,  шийдвэрийг талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай өгч, нийслэлчүүддээ зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болголоо. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бизнесүүдээ урт хугацаанд хааж, элгээр нь хэвтүүлж хэрхэвч болохгүй. Боловсролын салбар бас давхар цохилт авч байна. Манайд танхимын сургалтыг хааснаас болж хохирох бүтэн нэг үе бий болох гээд байна. Тиймээс 12 хоногийн хугацаанд бүх боломжоо дайчилж, хамтын хүчээр энэ тахлыг таслан зогсооё. Бидний хэрэгжүүлэх гэж байгаа энэ арга хэмжээ цар тахлыг хумьж авах сүүлийн боломж юм” хэмээв. Мөн Нийслэлийн Засаг дарга дүүрэг, байгууллага бүхэн эрсдэлийн хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргахыг үүрэг болголоо.  

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-02-08 10:35:39
    хүүе ухаан орох нь
    64.119.19.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2021-02-07 07:34:11
    Мангараа энэ айл хэсэх шинжилгээ чинь улам их тараах болно. БЗД, БГД-т ингэж олон айлаар шинжилгээ хийгээд л бүүр тараасан ш дээ,,зүгээр нэг ч хүн явуулахгүй хо...
    203.91.118.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2021-02-07 06:39:19
    Энэ хүн зөв үг хэллээ ард түмэн ч бас нэг баг болж анхаармаар байна тэгэж байж л эрүүл үлдэж мөн эдийн засгаа авч үлдэнэ
    202.9.46.249
    Мэдэгдсэн Хариулах