Эдийн засгаа төрөлжүүлэхийг зөвлөв
Азийн хөгжлийн банкнаас “Монголын дийн засаг сүүлчийн хэдэн жилд хурдацтай тэлж, хэт халсны дараа өдгөө илүү тогтвортой түвшин рүү эргэж байна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний улиралд 62.4 хувиар огцом буурсан, түүхий эдийн үнийн уналт, уул уурхайн төслүүдийн хэрэгжилт удааширснаас үүдэлтэй” хэмээн дүгнэжээ.
 
Харин энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт зургаан хувь байна гэсэн хүлээлт нь Азийн дундаж өсөлттэй ойролцоо байгаа аж. Хэрэв томоохон төслүүд хэрэгжиж эхэлбэл ирэх онд энэ өсөлт 7.5 хувьд хүрнэ гэж тус банкныхан төсөөлж байна. Гэхдээ дахин хэт халалт үүсэхээс урьдчилан сэргийлж, хүртээмжтэй өсөлт бий болгохын тулд эдийн засгийг төрөлжүүлэх нь цаашид онцгой чухал юм. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний үнээс хамааралтай эмзэг байдлыг бууруулна гэж зөвлөв.
Зууны мэдээ
Г.Ганаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.