ЭМЯ: 40 тохиолдол нэмэгдэж, 22 хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-уул, Дорнод, Дорноговь аймаг, ЧД, СХД, СБД, БГД-ийн салбар лабораториудад  нийт 30468  хүнд шинжилгээ хийснээс 40 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нэг нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүнээс илэрсэн.  39 тохиолдол нь өмнө нь бүртгэгдэж батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн байна. 

Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 1409 боллоо.

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 


Дотоодын нийт тохиолдол 1735 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 22 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.

Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 2247 болж, 1640 /73%/ хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийт  582 хүн эмчилгээнд байна. Маш хүнд 1, хүнд 3,  хүндэвтэр 84, хөнгөн 494 хүн эмчлэгдэж байна" гэв.

С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.