Сангийн сайд Б.ЖАВХЛАН: БЭЛЭН МӨНГӨ ХЭВЛЭХГҮЙ
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдал, Нэг хаалга-Нэг шинжилгээ болон вакцинжуулалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Мөн “Эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө’’-г хэрхэн богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх тухай  асуудлыг дэлгэрэнгүй ярилцлаа. 
 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бүр тухайн цаг үедээ үр дүнтэй, зөв байсан гэж харж байна. Дэлхийн нийтээрээ аюулт цар тахалтай анх удаа нүүр тулж, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж ирсэн бол цаашид бид эдийн засаг, эрүүл мэндийн асуудлыг хамтад нь авч үзэх шийдвэрийг гаргасан. Эдийн засгаа орхигдуулбал улс орны нөхцөл байдал улам бүр хүндэрч, эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрч болохыг үгүйсгэхгүй. Тиймээс засгийн газраас 10 их наядын ерөнхий төлөвлөгөөг 2 дугаар сарын 10-нд танилцуулсан. Цаашид салбар бүрээр нь нарийвчлан танилцуулах болно. 

Эдийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний эргэлт 35 хувьтай байдаг. Харин өнгөрсөн онд 15 хувь болж буурсан. Өөрөөр хэлбэл сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл цусны эргэлт 60-70 хувь зогссон гэсэн үг. Тиймээс мөнгөний эргэлтийг сэргээж эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлнэ. Бэлэн мөнгө хэвлэхгүй. Мөнгөний нийлүүлэлт гэхээр мөнгө хэвлэх гэж байна гэх ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж байна. 

Ипотекийн зээлийн тухайд цаашид хэвийн үргэлжлэх бөгөөд шалгуурыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм байна. Жилд 15 мянга орчим шинэ орон сууц ашиглалтад орж байгаагийн 12 мянга орчим нь ипотекийн зээлд хамрагдах шаардлага хангасан орон сууц байдаг аж.  Тэдгээр орон сууцыг бүрэн санхүүжүүлэх хэмжээний ипотекийн хөтөлбөр үргэлжилэхээр болсон байна.

Мөн ААН, ЖДҮ-үүдээ дэмжих 3 хувь хүртэлх хүүтэй зээлийг олгохоор болоод байгаа юм. 

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine