С.Ганбаатар: ЗГХЭГ, холбогдох яамд ''Рио''-гийн ''бууны ноход'' болсон

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

 

-Оюутолгойн гэрээг зурснаар монголчууд өрөнд орсон гэж ярьдаг. Яагаад өрөнд орсныг  тайлбарлаж өгнө үү?

-2019 оны дөрвөн улирлаар гаргасан бүтэн жилийн тайлангаас жишээ татаж авч хамтраад тоо бодъё. Энэ тайланд  борлуулалтын орлого нь 3.1 их наяд,  борлуулалтын өртөг нь хоёр их наяд, 280 тэрбум төгрөг гэж бичсэн байгаа юм. Үүнийг хасаад цаана үлдэж буй 810 тэрбум төгрөгөөс хамгийн муугаар бодоход бид 34 хувиа авах ёстой. Жилд ойролцоогоор 250 тэрбум төгрөгийг эхний ээлжинд авах ёстой. Яагаад гэвэл борлуулалтын өртөг дотор маш олон улс төрийн шахаанууд байгаа. Монголчуудын өөрсдийнх нь мөнгөөр өөрдсийнх нь тархийг угаадаг явдал бий. Тэд бидний алт, зэсээр бидэн рүү дайрдаг,  маркетингийн зардал гэж жилд 54 тэрбум төгрөг зарцуулдаг. Үндсэндээ зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нэр бүхий нийтлэлчид өгдөг мөнгө нь энэ. Хэзээ ч тэд  алт, зэс, мөнгө зарах гэж рекламддаггүй. Телевизээр алт, зэсний тухай маркетинг явуулдаггүй.

Энэ их баялгийг  хэдхэн бүлэг этгээд дээрэмдэхийн тулд ард түмний тархийг угааж, үнэнийг хэлж байгаа хүмүүсийг доромжлохын тулд энэ их мөнгийг зарцуулдаг гэж би үзэж байгаа.

Биднийг мөлжиж,   монгол орныг, газар нутгийг нь тэр чигт нь барьцаанд тавьдаг.

Ерөнхий удирдлагын зардал гэдэгт тавьсан  374  тэрбум төгрөг нь мөн  улстөрчдийн  шахаа, тэдний авлига гэдгийг би итгэлтэй хэлнэ.Санхүүгийн зардал 978 тэрбум  төгрөг  гэж тавьсан нь  зээлийн хүү, энэ бол  бидэн дээр хүүлж байгаа мөнгө. Монголчууд баялгаа өгөөд дээр нь санхүүгийн зардал гэж 978 тэрбум төгрөгийн  хүүгийн мөнгийг олон улсын 20 банкинд өгдөг. Энэ бол  "Рио Тинто" үндсэндээ Монголын хадгаламж зээлийн хоршоо гэсэн үг. Биднийг мөлжиж,   монгол орныг, газар нутгийг нь тэр чигт нь барьцаанд тавьдаг. Татварын дараах ашиг хэд байна вэ  гээд үзвэл -1.3 их наяд төгрөг байгаа, энэ бол татварын өмнөх тоон үзүүлэлт. Татварын өмнөх нь -401 тэрбум. Тайланд татварын ээнэ хоёр тооны өмнөх  хасах тэмдгийг хүн ажиглахааргүй маш жижигхэн тавьсан байгаа юм. Сайн харвал анзаарагдана. Ингэж тэд том луйвар хийдэг.  2019 оны бүтэн жилийн тайлан нь ийм.

-Оюутолгойн ТУЗ, Засгийн газар, Ерөнхий сайд, Засгийн газрын ХЭГ, холбогдох яамд юу хийж байсан болоод улсаа өрөнд оруулсан байх вэ?

-Монгол Улс энэ 34 хувийг эхлээд 38 сая ам.доллараар худалдаж авсан. Одоо бол “Рио Тинто”-гийнхон өөрсдийн бүлэг дээрэмчид, пиарын бригадаараа энэ 34  хувь гэдэг юм чинь болж баларсан бана шүү. Энийг зарчихвал жаргалын оронд очих юм байна гэдэг “үлгэр”-ийг ярьж, бичүүлж байгаа. Би анх 34 хувийг эсэргүүцэж бичиж байсан. Оронд нь роялти-г  15, 18, 20   болгох   гэх  мэтээр хувилбар гаргаж   хэлж байсан. Өнөөдөр нэгэнт 34 гэж тогтсон юм бол яаж үүнийгээ 51 хувь болгох вэ, яаж сайжруулах вэ.  Хэрэв   34 хувийг маань одоо  авлаа л бол “Рио Тинто” биднийг хөрш зарим  оронд худалдах гэж байгаа. Тэдний санааг би дэндүү сайн мэдэж байна. Тиймээс 34 хувиа зарах бус бид авах ёстой.  Харин түүнд мөнгө төлөх ёсгүй. 34 хувийн хүү  анх 38 сая ам.доллар буюу 54 тэрбум төгрөг  байсан. Одоо бидний зөвшөөрөлгүйгээ, Засгийн газар, УИХ-аар  ороогүй атал  бидэнд 34 хувийн хувьцааны санхүүжилт  гэх луйврын схем зохиож бидний нэр дээр “хүчиндэж” бичилт хийж  байгаа. ТУЗ-д сууж байгаа гурван хүн 430 сая ам.долларыг 2011 онд авсан.

Дараа нь 215 сая ам.долларыг биднийг зөвшөөрөөгүй байхад авсан. Энэ мөнгөнүүд нь хүүтэй өсч байгаа. Сүүлдээ 149 саяын хүү төлөөд явж байна. Энэ бол маш том луйврын схем., улирлаар, хүүнээс хүү боддог. Ингэж тэд  дээрэм хийж  байна. тэр мөнгийг бидэнд өгөө ч үгүй, бид аваа ч үгүй. Авах байтугай барааг нь ч хараагүй. Гэтэл өрөнд орсон. Үүнд ТУЗ-д байгаа гурван хүн, Засгийн газар, Ерөнхий сайд хариуцлага үүрэх ёстой. Яагаад Ерөнхий сайд үүнийг зөвшөөрсөн юм бэ. Яагаад эсэргүүцээгүй юм бэ. Хамгийн гол нь тэднийг дураар тавьж,  ингэж хүч хэрэглүүлснээрээ бид  хоёр тэрбум ам.долларын өрөнд бичилтээр орчихсон. Жил болгон ингэж хүүлүүлбэл 2051 он гэхэд бид 22  тэрбум ам.долларын өрөнд орно. Хэзээ ч босохооргүй байдал руу орно. Бид ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хараат улс болно. Өнөөдөр гэхэд л бид тэднээс байнга асууж зөвлөмж авч явж байгаа. Бид аль хэдийнэ банкны тусгаар тогтнолоо алдчихсан. Газар нутгийн барьцааны тусгаар тогтнолоо алдчихсан. Одоо төрийн тусгаар тогтнолоо, үндсэндээ гурван Ерөнхийлөгч, хоёр Ерөнхий сайд, Сангийн яам, ХЗДХЯ, Засгийн газрын ХЭГ гээд үе үеийн дарга нар бүгдээрээ “Рио Тинто”-гийн бууны ноход болсон, энэ бол бид улс төрийн тусгаар тогтнолоо алдаж байна гэсэн үг.

-Оюутолгойн 2020 оны тайлан  гараагүй байгаа гэв үү?

 -Хараахан гарч амжаагүй байна. Гарахаар нь би авч ард түмэндээ тайлбарлаж өгнө. УИХ-ын гишүүний нэн тэргүүний үүрэг юу вэ гэвэл Эрдэнэтчүүд маань надад мандат өгч УИХ-д илгээснээрээ Монголын баялаг, түүний  хувь заяаны талаар мэдээллийг эхлээд өгөөрэй. Дараа нь үүнтэй холбоотой шийдвэр гаргаарай. Хууль тогтоогоод байхад төрийн том хулгайч нар хулгайлаад байвал араас нь мөрдөн шалгаарай, хяналт тавиарай гэсэн үүргийг өгсөн. Би энэ ажлаа л хийж байгаа. Сая би Оюутолгойн бүтэн жилийн тайланг тайлбарлалаа.

Биднийг мөлжиж байгаа схемийг харууллаа. Ерөнхий ня-бо нь н.Бадамханд гэж хүн байдаг, тэр хүний буруу биш л дээ, тэр хүн хөөрхий цалингаа аваад явж байгаа. Захирал нь гадаад хүн байдаг. Гэхдээ монгол хүн бүр үүнийг хараад сэтгэл өвдөнө. Өөрийгөө баатарлаг  хүн,  эдийн засагч, санхүүч, гавьяат эдийн засагч, доктор, профессор цол зэрэгтэй мундаг гэж үздэг бүх хүн Оюутолгойн тайлан, түүн дээр байгаа тоонуудыг судалж ард түмэндээ гаргаж тавиасай. Ядаж судалгааны ажил хийх ёстой. Энэ бол судлагдахуун. Миний пэйж хуудсан дээр санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, сая тайлбарласан Оюутолгойн 2019 оны тайланг татаж авах линк, татаж тавьсан зургууд бүгд бий. Хэн ч чөлөөтэй орж үзэж болно.

-Компанийн нууц гэж асуудал үүсэхгүй юм уу?

-Ард түмний өмчийг өөрсдөөс нь нууна гэж байхгүй. Энэ харин бусад орны иргэдэд нууц байж болно. Бид төрийн аль нэг өндөрлөгийн авдран дотор байгаа  мөнгөн аягыг тоолох гээгүй. Монголын ард түмний өмч хөрөнгийг ярьж байгаа.

Одоо ирэх  20 жилд орлого өснө,  тэд Оюутолгойг сорчлоод хаях байх, энэ 20 жилд монголчууд сортоотой байвал боломж гарна.

-Оюутолгойн гэрээг байгуулаад 10 гаруй жил өнгөрлөө. Дахиад асууя бид яагаад ийм байдал руу оров оо?

-Энд таван нөхцөл байдал, бэрхшээл  бий.  Түүний нэгдүгээрх нь менежментийн төлбөр гэдэг юм гардаг. Хэзээ ч тийм зүйл байхгүй, дэлхийн жишигт байхгүй. Зүйрлэвээс  “чи манай хашааг будаадахаарай, будаг нь их үнэтэй байгаад  зардал их гаргаад, байн байн хашааг минь нурааж унагаагаад шинийг бариад байвал зардлын төдөн хувиар чамайг урамшуулна” гэдэг тэнэг тогтолцоо дэлхий дээр лав байхгүй. Чи хэмнэлт гаргаад, хэмнэсэн мөнгөнөөс чинь би чамайг цалинжуулна, нэмэлт олгоно гэдэг бол хаана ч байдаг зүйл. Энэ менежментийн төлбөр гэдэг луйврын заалтыг оруулахын тулд манай Ерөнхий сайд байсан, салбарын сайд байсан хүмүүст бүгдэд нь авлига өгсөн. Би баримттай ярьж байна, Нью-Йоркийн шүүхэд энэ нь тогтоогдсон.

Өнөөдөр Ганбаатар би залхаагүй байхад  зарим хүн хэлдэг, наадахыг чинь алдчихсан биз дээ, одоо бүх юм дууссан биз дээ гэдэг. Тамлуулж, муулуулж, янз бүрээр доромлуулж байгаа нь залхаагүй байхад монголчууд залхаж болохгүй.  Одоо ирэх  20 жилд орлого өснө,  тэд Оюутолгойг сорчлоод хаях байх, энэ 20 жилд монголчууд сортоотой байвал боломж гарна. Бүх хүн орон сууцтай болно, сургууль, цэцэрлэгээ бариулна, мал аж ахуйгаа хөгжүүлнэ. Ирэх жил далд уурхай ашиглалтад орно, ингэснээр орлого нэмэгдэнэ. Манай бэлтгэн нийлүүлэгч, гэрээт ажилтнууд бүгд ажлаас халагдана, Ганбаатар та нарыг халуулчихлаа гэж пиардах байх даа. Бид тэр үед шаардлагаа тавих ёстойг харин битгий мартаарай. Далд уурхай ашиглалтад орчихвол зэс хайлуулах үйлдвэрээ барь, тэр гарч ирсэн зэсээр бид  эд анги хийдэг үйлдвэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулна гэж Ерөнхий сайд шаардах ёстой.

-2007 онд иргэний хөдөлгөөнүүдийн шаардлагыг  УИХ хүлээж авч хэрэгжүүлсэн бол өнөөдөр байдал өөр байх байсан гэж зарим хүн хэлдэг, энэ талаар та юу хэлэх вэ?

-Роялти-гаа нэм гэдэг шаардлага тавьж иргэний хөдөлгөөнийнхөн, Б.Лхагважав, Г.Уянга, Д.Энхбат, Л.Бор гээд тэмцэгчид бүгд жагсч тэмцэж байсан. Маш олон хүний хөдөлмөр орсны дүнд  2007 оны долдугаар сарын 9-нд Ерөнхий сайд М.Энхболд хүлээн зөвшөөрч  бидний шаардлага дээр цохолт хийж, хөрөнгө оруулагч “Айвенху Майнз” хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад  УИХ руу оруулж алх цохиход бэлэн болсон байсан гэрээний хувилбар дотор бид таван зүйлийг тохирсон байсан. 

Миний хувьд тэр үед Монголын талын эзэмших хувь  51  байх ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Роялти-гаа нэм гэж би хэлж байсан ч иргэний хөдөлгөөний зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид яриад ядаж “Эрдэнэт” шиг 51 хувиа авах нь зүйтэй гэсэн. Засаг, төрийнхөн ч бас далд дэмжиж, 34 хувийг ямар ч үнэ төлбөргүйгээр доор нь байгаа баялгаараа бид авъя гэж ярьсан. Дараа нь 68 хувийн татвар буюу  4000 гаруй тонн зэсээр тооцож төлбөр ярьж байсан. Одоо 8000 гараад явчихсан. Зэс хайлуулах үйлдвэр барихаар тогтсон байсан. Хөрөнгө оруулагч өөрсдөө барина гэдгээ зөвшөөрсөн байсан. Тэнд олон хүн ажилтай болно. “Рио Тинто”  хувьцаа гаргана, тэрийг нь авна. Одоо хууль нь байгаа шүү дээ, гэтэл тэрийгээ авч чадалгүй  манай улс барьцаанд орсон.

Алх тогшоод болох юмыг Ц.Элбэгдорж, С.Баяр, Ц.Нямдорж, Н.Багабанди, Сү.Батболд нар татаж аваад, зүгээр авахгүй худалдаж авъя гэдэг юмыг тохирсон. Үүний төлөө ямар их авлига өгсөн бол...Ингээд байдгаа тавьж туусан шийдвэрийг 2009 онд гаргасан. Үүнийг эсэргүүцэж   тэмцсэн Н.Энхбаяр даргыг шоронд хийгээд  дүүжилж алахаа шахсан. Энэ ажлыг С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр нийлж байгаад хийсэн, Ц.Нямдорж эх барьж бичсэн. ХЗДХЯ, Сангийн яам, уул уурхайн яам, Засгийн газрын ХЭГ үеийн үед “Рио Тинто”-гийн бууны нохой болсон. Гүтгэлээ гээд  намайг шоронд хийгээд өгвөл харин ч  сайн байна, би бүх баримтыг нь гаргаж өгнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-02-21 00:51:21
    Ганбааг ОТ-н ТУЗ-ийн даргаар тавь. Тэгэхээр мэдэгдэнэ
  • Бүрэн монгол 2021-02-20 06:15:36
    Монгол хүн бүр монголынхоо төлөө цохилох зүрхтэй байх ёстой эх орны шороо монгол хүнд ямар ч үнэ цэнэгүй гадны хүмүүсийг тэжээх үү монгол түмнээ тэтгэх үү.
  • зочин 2021-02-19 05:23:28
    Монголын ард түмэн үеийн үед үгээгүй ядуу гулгачин байсан үүгээрээ л дуусах хойно Ганбаатар та ганцаараа амжихгүй шүү дээ Дэлхийд Хойд Америкийн хөгийн адгийн ш...
  • Зочин 2021-02-19 05:07:42
    Зулын гол эхнэр мнднэ.
  • Зочин 2021-02-19 03:31:03
    Энэ нэг гай дуудсан.хий худлаа орилсон фэнгшүйчин чинь одоо бас яаах гээд байна.Шатаж үхнэ гэж солиорсноос чинь болж ( ухвар мөчид ) 2 ч залуу өөрсдийгөө шатав....
  • Иргэн 2021-02-19 03:09:01
    Энэ эргүүг яагаад улсын их хурлын гишүүнд гаргаж өргөмжлөөд байнаа. Одоо ихэнх монголчууд энэ нөхрийг мэддэг болсон баймаар юм
  • иргэн 2021-02-18 15:19:55
    Ганбаатар гишүүн болохоосоо өмнө ч гэсэн Оюу толгойн гэрээ буруу луйвараар хийгдэж Монголын ард түмэнд ашиг өгөхгүй талаар хэлж тэмцсээр ирсэн, Зөв шүү ард ирг...
  • Zochin 2021-02-18 09:03:00
    Энэ ямар ч боловсролгүй нэг ч сургууль төгсөөгүй элийрэгч нөхөр Н.Энхбаярын бууны нохой өлслөө гэсэн чад хийгээгүй юу
  • уНшигч 2021-02-18 06:32:23
    Өөрөө жинхэнэ бууны нохой
  • Amar 2021-02-18 05:37:08
    Энэ нэг Уго Чааваас царайлсан попрогч буюу эх орноо хорлогч одоо болио.Попрогч гэдэг чинь худалч, луйварчин гэсэн үг. Босоо тэнэгт яг таарч байгаа биз.
  • ХУУЛЬЧ 2021-02-18 05:22:15
    ЗАСГИЙН АЖЛЫГ ХИЙЛГҮҮЛЖ СУР ,,,ТА ГАНЦААРАА ЭХ ОРОНЧ БИШ ,,,ТЭГЭЭД Ч ПОПДОХ ХЭРЭГҮЙ ОДОО БОЛЬЖ ҮЗ,,,,,ТАНЫ ААШ АРАНШИНГ МОНГОЛ ТҮМЭН МЭДНЭ ДЭЭ ,,,,
  • Zochin 2021-02-18 05:13:16
    Чиний л хашгирсны буянд тэр 22 тэрбум долларын өрөнд орох болчоод байгаа юм билээ шүү дээ. Бузар амьтан монгол улсыг жинхэнэ хорлогч босоо ороолон
  • Иргэн 2021-02-18 05:00:52
    засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Монголын хувь заяа гэж байхгүй юу
  • өвөө 2021-02-18 04:22:52
    Шоронд хиихгүй бол баримт гаргаж өгөхгүй нь ээ.Юү гж ойлгохуу эрхэм гишүүнээ. Бгаа бол тэр баримтаа шууд гаргаач. Таныг дэмждэг шүү. Авлигачдыг илрүүл. Бид шүүе...
  • Mongol er 2021-02-18 03:56:09
    Uursduu duugarahgui, uls eh orniihoo toloo duugarsan huniig bitgii muugaar helj bai.
  • ! 2021-02-18 03:36:01
    Улс төрийн ко-ко авах гэж байгаа нь гээд энэ нөхөр улс орны том эрх ашигт хор учруулахаар мунхаг үйлдэл хийж байна шүү!! Сууж яваа завиа цоолно гэдэг энэ!!!
  • Бат 2021-02-18 03:12:43
    Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна
  • Зочин 2021-02-18 01:42:59
    Зулын гол хэзээ вэ