Улсын хэмжээнд 296.5 мянган мал хорогдсон байна

Том малын зүй бус хорогдол 2021 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 296.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 247.9 мянгаар нэмэгдсэн байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 164.5 мянга, хонь 86.3 мянга, үхэр 29.6 мянга, адуу 14.5 мянгаар, тэмээ 1.6 мянгаар тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.5 хувийг ямаа, 29.1 хувийг хонь эзэлж байгаа юм.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2021 оны 1 дүгээр сард Баянхонгор аймагт 146.2 (49.3 хувь) мянга, Өвөрхангай аймагт 30.2 (10.2 хувь) мянга, Говь-Алтай аймагт 28.2 (9.5 хувь) мянган толгой мал хорогдсон байна. Дээрх аймгууд нь нийт хорогдлын 69.0 хувийг эзэлж байна.

No photo description available.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.