ЭМЯ: Нийт 35 тохиолдол нэмэгдсэний 7 нь ''Нэг хаалга-Нэг шинжилгээ''-нээс илэрлээ
Өнөөдрийн  "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Орхон аймаг, ЧД, СБД, СХД, БГД, ХУД-ийн салбар лабораториудад нийт 44503  хүнд шинжилгээ хийхэд 35 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. 7 хүн нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ.  "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд нийт 54 тохиолдол болсон бол 26 нь анхны шинжилгээгээр гарсан, 28 нь эдгээр тохиолдлын гэр бүл, ойрын хавьтлууд байна. Үлдсэн 28 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын  ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс илэрсэн байна.   

Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 1746 боллоо.

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 2072 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 27 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.


Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 2586 болж, 1846 /71.4%/ хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Яармагийн  эмнэлэгт нийт  725 хүн эмчилгээнд байна. Маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 86, хөнгөн 633 хүн эмчлэгдэж байна.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus