ОХУ-ын баг ҮОХ-ныхоо далбаан дор олимпод оролцоно

 

"Токио-2020" олимпийн наадамд оролцох ОХУ-ын баг тамирчид Үндэсний олимпийн хорооныхоо далбаан дор оролцохоор боллоо. Учир нь Швейцарийн Лозанн хотод төвтэй Олон улсын спорт арбитрийн шүүх (CAS)-ээс ОХУ-ын баг тамирчдыг "Токио-2020" Зуны XXXIII олимпийн наадам, "Бээжин-2022" өвлийн XXIV олимпийн наадамд оролцох эрхийг нь хассан. Гэхдээ допингийн асуудалд холбогдоогүй тамирчдыг ОУОХ-ны далбаан доор хатуу хяналтын дагуу зун, өвлийн олимпод оролцуулахаар болоод байсан юм.


Олон улсын допингийн эсрэг байгууллага буву WADA нь төр засгийн бодлоготой, нарийн системтэй дэмжлэгээр оросын тамирчдын нууцаар допинг хэрэглэх зөрчлийг гааруулж, цэвэр шударга бус, бохир өрсөлдөөнийг олимп, дэлхийн түвшинд санаатайгаар бий болгон, олон улсын хатуу дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэх олон баримт нотолгоогоор ОХУ-ыг буруутгаж байгаа юм.

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine