Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлав
 УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагийн үед эхэлж, үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.6 хувийн саналаар батлав.

Үүний дараа Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.
Уг хуулийн төсөлд иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байхаар зааж өгчээ. Мөн даатгуулагч 14 төрлийн үйлчилгээ авах боломжтой болгож, одоогийн авч буй үйлчилгээний нэр төрлийг олшруулсан юм байна.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна.

Тиймээс “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг шинэчлэн найруулж “Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хууль”-ийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн шинэтгэлийн бодлоготой нийцүүлэн боловсруулсан ажээ.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрүүл мэндийн албан журмын даатгал...” гээд нэрийн тухайд шүүмжлэлтэй авч үзэв. Заавал "албан журмын" гэж нэрлэх шаардлагагүй гэдгийг санал болгов.Чуулган үргэлжилж байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.