ЭМЯ: Нийт 52 тохиолдол нэмэгдсэний 24 нь ''Нэг хаалга-Нэг шинжилгээ''-нээс илэрлээ
Өнөөдрийн  "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Орхон аймаг, ЧД, СБД, СХД, БГД, ХУД-ийн салбар лабораториудад нийт 44018 хүнд шинжилгээ хийхэд 52 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. 24 хүн нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ.  15 нь анхны шинжилгээгээр, 9 нь эдгээрийн хавьтлууд халдварт өртсөн байна. Шинээр БГД-т 22,23-р хороо, БЗД-т 26-р хороо,  СБД-т 3-р хороо, СХД-т 26-р хороо,  ХУД-т 4, 19-р хороо, ЧД-т 19-р хороо  тус тус бүртгэгдсэн байна. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд нийт 78 тохиолдол болсон бол 41 нь анхны шинжилгээгээр гарсан, 37 нь эдгээр тохиолдлын гэр бүл, ойрын хавьтлууд байна. Үлдсэн 24 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын  ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс илэрсэн байна.   

Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 1798 боллоо.

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 2124 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 18 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.


Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 2638 болж, 1864 /70.8%/ хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Яармагийн  эмнэлэгт нийт  759 хүн эмчилгээнд байна. Маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 83, хөнгөн 669 хүн эмчлэгдэж байна.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus