2016 оны сумо бөхийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулна
Монголын Сумо бөхийн холбооноос 2016 оны Сумо бөхийн ДАШТ-нийг эх орондоо зохион байгуулахаар болсон талаараа мэдээллээ. Манай сумо бөхийн холбоо ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Египет улсын сумо бөхийн холбоотой өрсөлдөж ялалт байгуулжээ. Одоогоор ДАШТ-ийг 2016 оны долдугаар сарын 30, 31-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр төлөвлөөд буй гэнэ.

Дээрх ажлын хүрээнд энэ жилийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 11 дүгээр сарын 8,9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж, тэмцээнийг олон улсын сумо бөхийн дүрмийн дагуу насны ангилал бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жингийн болон багийн барилдааныг явуулах юм байна. Шилдэг тамирчдаа тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцуулахаар төлөвлөжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.