ЭМЯ: Нийт 55 тохиолдол нэмэгдэж, 47 хүн эмчлэгдэж гарлаа
Өнөөдрийн  "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Орхон аймаг, ЧД, СБД, СХД, БГД, ХУД-ийн салбар лабораториудад нийт 36903  хүнд шинжилгээ хийхэд 55 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. 24 хүн нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ.  Есөн тохиолдол нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 15 нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байна. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд нийт 102 тохиолдол болсон бол 50 нь анхны шинжилгээгээр гарсан, 52 нь эдгээр тохиолдлын гэр бүл, ойрын хавьтлууд байна. Үлдсэн 31 нь өмнөх голомтод халдварын батлагдсан тохиолдлуудын  ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс илэрсэн байна.   

Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 1852 боллоо.

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 2178 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 47 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.


Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 2693 болж, 1933 /71.8%/ хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Яармагийн  эмнэлэгт нийт  745 хүн эмчилгээнд байна. Маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 80, хөнгөн 657 хүн эмчлэгдэж байна.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus