Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр  хоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны зарим гол мөрний мөсний зузааны эрчимшил буурч  өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

  Урин дулаан цаг ирж, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларч буйтай уялдаад мөс хэврэгшиж байгаа гол, мөрөн, нуурын мөс хэврэгшиж

байна.

 Иймд  нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.