Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11.40 цагт "Астразенека" коронавирусийн вакцины анхны тунг тариуллаа. Уг вакциныг БНЭУ-д үйлдвэрлэсэн бөгөөд манай улс өчигдөр 150 мянган тун вакцин авчирсан юм.
Түүний дараа Эрүүл мэндийн сайд Б.Энхболд мөн вакцин тариуллаа.
Вакцин тариулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж байна. Улаан түвшнээс шар түвшин рүү шилжлээ. Хөл хорио тогтоосон нь вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангахад тус боллоо. Монгол Улс өнөөдрөөс вакцинжуулалтын ажлыг албан ёсоор эхэлж байна. Монгол Улс хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш насныхныг богино хугацаанд вакцинжуулалтад хамруулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Аюулт тахлаас эрүүл мэнд болон эдийн засгаа хамгаалах цор ганц арга бол вакцин юм.
Оллоо.мн