Уул уурхай, барилгын компаниудаас амны маск авдаг Гаалийн дарга
Улс оронд Коронавирусийн цар тахал дэгдсэн энэ цаг үед зорилтод бүлэгт нийцсэн халамжийн бодлого хэрэгжүүлэхээс өөрөөр төрийн байгууллагуудыг тансаг хэрэглээгээ хумьж, үргүй зардлаа багасгахыг Засгийн газрын тэргүүн үүрэг болгосон.

Шударга ёсыг тогтоож, хүн ардынхаа амьдралд болон улсын эдийн засагт ээлтэй бодлого явуулах Засгийн тэргүүний энэ үүргийг харьяа агентлаг, хэлтсийнхэн нь харин үл тоодог бололтой.

“ Зуд болоход нохой зоолно, зовлон учрахад лам баяжина” гэгчээр коронавирусээр далимдуулан Халдвар хамгааллын хэрэгсэл авах нэрийдлээр төрийн байгууллагуудын дарга нар хувьдаа хөөрхөн бизнес болгосон нь  шат дараатайгаар илэрч байгаа билээ.

Б.Асралт нь Гаалийн Ерөнхий газрын даргаар Засгийн газраас ч илүү ТОГТВОРТОЙ ажиллаж байгаа билээ.
Ковидтой холбоотойгоор Монгол улсын бүх хилийн боомтууд хааж зорчигчийн хөдөлгөөн бараг бүрэн зогсож нийт ажилчдын 25-30 хувийг ээлжээр ажиллах чиглэлийг Засгаас өгсөн. Гэтэл 2020 онд Гаалийн ерөнхий газар нийт 1,1 тэрбум төгрөгийн маск болон бусад халдвар хамгааллын хэрэгсэл худалдаж авснаар бусад төрийн байгууллагуудаа тэргүүлж байна.

Үүнээс зөвхөн 12-р сард нэр бүхий барилгын  материалын худалдаа, барилга угсралт, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны  чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг эрүүл мэндийн салбартай огт хамааралгүй 12 аж ахуйн нэгжээс нийт 450 сая төгрөгийн халдвар хамгааллын хэрэгсэл худалдаж авчээ.

Бусад төрийн байгууллагууд шилэн дансандаа худалдаж авсан дэлгэрэнгүй гэрээгээ хавсаргаж байхад Гаалийн ерөнхий газар зөвхөн шилжүүлгийн баримтаа хавсаргаж байгаа нь шилэн дансны хөтлөлт ХАНГАЛТГҮЙ гэж үзэхээр байна. Мэдээллээ ил тод тавихгүй байгаа нь ямар үйлдлээ нуун далдалж хаацайлж байгааг мэдэх боломжгүй юм.


 
Б.Сувд
www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine