Астразенека вакцинаар дархлаажуулах ажил Батлан хамгаалах салбараас эхэллээ

Улсын Онцгой комисс, Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын стратегийн ач холбогдолтой салбар болох батлан хамгаалах, хил гааль, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчдыг нэн тэргүүнд КОВИД19-ийн халдварт цар тахлын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамруулна.

Дээрх салбарын албан хаагчдыг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн Астразенека вакцинаар дархлаажуулах ажил Батлан хамгаалах салбараас эхэллээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus