Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой ''Эрдэнэт'' үйлдвэр

“Эрдэнэт” үйлдвэрийн техник технологи ч хуучирч, удирдлагууд нь ч хуучирчээ. Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээсээ эхлээд орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх нар хуучрахын зэрэгцээ хууль бус зүйлтэй эвлэрэн ажиллаж байгааг олон талын эх сурвалж хэлж байна. Сүүлдээ элэгдэл хоргодлын дээд болсон техникээ солихгүй байж өндөр үнэтэй машин захиалахаас эхлээд тансагладаг дарга нар эвдрэл гэмтлээ хүртэл тас нууж байна.

Үүнийг нь салбар яамных нь сайд Г.Ёндон, газрын дарга Б.Цэнгэл нар ч нууцалж, “тийм ч сүртэй эвдрэл биш” гэж байгааг яаж ойлгох вэ. Улс орны эдийн засагт байнга цус сэлбэж, зогсолтгүй урсаж байх ёстой үйлдвэрт зогсолт хийхдээ тулж байхад салбарын сайдаасаа эхлээд үйлдвэрийн дарга нар нууцлаад сууж байж болохгүй.

Тодотговол, “Эрдэнэт” үйлдвэрт гурван бутлуур нь эвдэрч, 35 хувийн зогсолт хийснийг арваад хоног нуужээ. Эвдрэл гарсан шалтгаан нь, засагт өгөх 650 тэрбумын нормаа биелүүлэхээр Х.Бадамсүрэн, Б.Үүрийнтуяа нар мэргэжлийн улсаа огт сонсохгүй хүчээр хүчин чадлаа нэмсэн гэх мэдээллийг өгч байгаа аж. Нэгэнт цааш ажиллаж болохгүй болохоор нь “эвдрэл гарахаар нь төлөвлөгөөт завсарт оруулсан” хэмээн өчиж байна. Төрийн өмчит хөрөнгөлөг үйлдвэрийн удирдлагууд аанай л Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон бусад хүмүүсийг гартаа хийсэн нь үүнээс харагдана.

Энэ тухайд үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх “Хүйтний эрч огцом нэмэгдсэн учраас Хог хаягдлын хиймэл нууран дахь эргэлтийн ус хөлдсөн учраас эргэлтийн усны хэмжээг нэмэгдүүлэхээр гурван тээрэм зогсоож, төлөвлөгөөт засвар хийсэн” хэмээн мэдэгджээ. Хүйтний эрч илтэд суларч, урины үзүүр нэгэнт ирчихсэн байхад ийм мэдээлэл хийгээд л сууж байна.

Уг нь бол “Эрдэнэт” үйлдвэрийн мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд гурван тээрэм, бул цаашид ажиллах боломжгүй хэмээн удирдлагууддаа сануулахад “Мөнгөний яаралтай хэрэг байгаа учраас зогсоож болохгүй” гэсэн үүрэг өгсөн учраас энэ асуудал үүссэн гэдгийг эх сурвалж хэлж байна.

З.Шатар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2021-02-26 13:19:24
    ямар санаатай байна засаад явхад болно
  • Өвгөн 2021-02-26 04:33:26
    Үнэмшилгүй байна, соц-ыг муулаад хувааж иддэг санагдах, технологи сайжруулах нь тэдний доторх асуудал, дарга нь өнгөт хувьсгал уу, ашигтай байгаа, зах зээл үү?
  • болд 2021-02-26 04:18:39
    одоо янз бүрийн шалтаг хайж зориудаар сонирхоод байгаа элбэгээ мэтэд өгөх захиалга явагдаж байна. эх орондоо хайртай хүн болж жүжиглэхээ зогсоо
  • зочин 2021-02-25 10:08:18
    Ард түмнийг тэжээж байгаа ганц үйлдвэрийг муулж байж бас авах санаатай юу.1 их наяд төг-н татвар төлдөг хувийн хэвшилийнхэн хаана байна?
    • ? 2021-02-27 01:59:38
      1 их наядыг татварт төлдөг бол бас 1 их наядыг эрх мэдэлтнүүд далдуур хувааж авадг юм!! Ийм байх нь зүйтэй юу???
  • зочин 2021-02-25 07:39:49
    Үүрийн туяа санхүүгийн хяналт шалгалтанд байсан энэ талаар сайн мэдэж байгаа хуулийн цоорхойгоор ажиллахаа сайн мэдэж байгаа СЯ-ны цогоо дарга мөн л мэдэж байг...
  • !!! 2021-02-25 06:53:44
    Төрийн (эзэнгүй) өмч гэж эрх мэдэлтнүүдийн хэмжээгүй иддэг хэний ч биш хөрөнгө юм чинь хэн чин сэтгэлээсээ хайрлах юм бэ? Гайхаад байх юмгүй!!!
  • Zochin 2021-02-25 06:52:15
    Ганц саалийн үнээгээ муулаад л өөр бичих юм алга уу
    • Зочин 2021-02-25 07:28:24
      Дараагийн очих хүмүүс нь яарч байгаа юм байлгүй дээ