ЭМЯ: Нийт 30 тохиолдол нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлэг, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Орхон аймаг, ЧД, СБД, СХД, БГД, -ийн салбар лабораториудад  нийт 9927 хүнд шинжилгээ хийхэд 30 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 16  нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний ойрын хавьтлаас илрээд байна. 14 нь ажиглан тусгаарлах байр болон гэрээр тусгаарлагдсан өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрсэн.  

Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо.

Бусад аймгуудад халдвар илрээгүй. 

Дотоодын нийт тохиолдол 2315 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 53 хүн эмчлэгдэж,  гэртээ гарсан байна.


Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 2831 болж, 2150 /76.0%/ хүн эдгэрч гарсан байна. ХӨСҮТ ,  Цэргийн төв эмнэлэг, Яармагийн  эмнэлэгт нийт  666 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 78,  хөнгөн 580 хүн эмчлэгдэж байна.

Д.Нарангэрэл: Эрүүл мэндийн салбарт 56 мянга гаруй эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилчид ажилладаг. Эхний ээлжинд тэргүүн фронтод ажиллаж өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, ажилчдыг хамруулна. Яг одоо вакциныхаа нөөц, хүрэлцээ, хангамжаас шалтгаалаад коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмч, ажилтан мөн  эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, яаралтай тусламж гээд шууд өвчтөнтэй харьцдаг эмч, ажилчдыг дархлаажуулах ажил хийгдэж байгаа. Нэг хүнд 30-40 минут шаардагдаж байгаа. Учир нь вакцин тариулсны дараа тухайн хүн 30 минут эмчийн ажиглалтад байх ёстой. 

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus