''Оюутолгой'' ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг төлжээ

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн. Энэхүү актын 350 гаруй тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалттай холбогдуулж “Оюутолгой” ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгээд байсан. Түүнчлэн, Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт үйлдсэн бөгөөд үүнийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч маргаан үүсгэхээ мэдэгдээд байсан.

Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны 02 дугаар сарын 10, 19-ний өдөр тус тус “Оюутолгой” ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн.

Татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төсөвт төлөөд байна.

Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлж байна.  

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-03-01 04:44:55
    МАН-ын удирдлага, засгийн газар өнөөг хүртэл асуудлаа бүрэн дүүрэн ойлгоогүй Дубайн гэрээг ярихаас хэтрэхгүй байна. Эсвэл нөгөө Сүг нь нөлөөлөөд бна уу..
  • zochin 2021-02-27 02:04:32
    Хэрэв манай хуулийнхан шийдсэн бол юу ч авахгүй байсан. Харин ч өглөгтэй байх байв. Үндэслэлтэй болоод төлүүлэх шийдвэр гаргаа биз...
  • болд 2021-02-27 02:00:47
    үнэнд гүйцэгдээд ирэхээрээ үнэгэн заль гаргаж байна шүү. хугацаа хожиж,, хэнийг хахуульдахаа анаж байна. Лондонгийн шүүхээр далайлгах гэвэл байгал сүйтгэснээ тө...
  • ! 2021-02-27 01:54:12
    Хамгийн гол нь татварын акт гарцаагүй үндэслэлтэй байх ёстой! Эс тэгвээс хавчиж гадуурхсан, өө хайсан мэт сэтгэгдэл төрүүлж, эсрэг үйлдэл хийхэд хүргэдэг!!!