ЭМЯ: Нийт 35 тохиолдол нэмэгдсэний нэг нь шинэ тохиолдол байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа : 2021 оны хоёрдугаар сарын 27-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын нийт 2866 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 35 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээр тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 33 нь дотоодод халдвар авсан хүмүүс байна. Дотоодын халдварын 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн. 25 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлуудаас илэрсэн байна. Нэг шинэ тохиолдол нэмэгдсэний тандалт судалгааны ажил явагдаж байна. 2 нь Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн зорчигчоос илэрсэн байна.

Нийт халдварын 76 хувь буюу 2183 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 33 хүн эдгэрч гарсан байна. Коронавирусийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гурван эмнэлэгт нийт 668 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн 87 хувь нь өвчний явц хөнгөн, 12 хувь нь хүндэвтэр, 7 хүн хүнд, нэг хүн нэн хүнд гэсэн оноштой байна.  



С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus