Увс аймгийн зарим сумдад цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж гуравдугаар сарын 3-ний өдрийн 2300 цаг хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүн говь сумын цэрэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ. 

Тодруулбал, хоёрдугаар сарын 23-ны өдөр Малчин сумаас Улаанбаатар хотод очсон иргэнээс хоёрдугаар сарын 28-ны өдөр ковид-19 илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтал хоёрдугаар сарын 28-ны өдөр Улаангомд ирээд тусгаарлагдсан байсантай холбогдуулан УБ хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.


С.Тайшир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2021-03-02 06:33:04
    Бид энэ өвчний талаар дор бүрнээ жаахан анхааралтай байхсан