Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нэвтрүүлнэ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд "Ковид-19" халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулав. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оношлуурыг албан ёсоор баталгаажуулж, шинжилгээ авч байгаа бүх лабораторийг түшиглэн нэвтрүүлэх, ялангуяа сорьцын хариуг богино хугацаанд гаргахаа эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-03-05 07:53:39
    хэрэглэж эхлээчээ. гудамжинд явж байхдаа л амаа ухаад шинжлэх цэгт нь хаячихаад яваад өгнө. араас нт хариуг нь явуулна ийм амар болгоё.
  • ! 2021-03-05 01:28:01
    Овоо шдээ! Харин энэ оношлуураа дахин дахин шалгаж сайтар баталгаажуулаарай!!! Дараа нь нэг л но гарвал бөөн хэл ам, шүүмжлэл болно шүү!!
  • zochin 2021-03-04 01:50:31
    Амжилт хүсье