Хилийн 0245 дугаар ангийг Б.Гивааны нэрэмжит болгов
Хилийн 0245 дугаар ангийг Монгол Улсын баатар Бэгзийн Гивааны нэрэмжит болгох эсэх асуудлыг Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж, Засгийн газрын 172 дугаар тогтоолыг үндэслэн нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.

Монгол Улсын баатар Б.Гиваан нь 1926 онд Увс аймгийн Өлгий суманд төрсөн бөгөөд түүний баатарлаг гавъяаг хойч үедээ мөнхжүүлэн таниулах, хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх, өвөг дээдсээрээ бахархах сэтгэлийг төрүүлэхийн тулд Увсын хилийн отрядыг түүний нэрэмжит болгосон байна.

Тус отрядын хамт олон Монгол Улсын баатар Б.Гивааны үйл хэрэг, алдар гавъяаг олон түмэнд таниулах, түүний нэрэмжит алдрын танхим нээх зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.