Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 100 гаруй иргэнийг илрүүлжээ

2021 оны хоёрдугаар сард хилийн 13 боомтоор 40 орны 58 мянган зрчигч, 14 орны 182 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна. Энэ хугацаанд 38 боодол утасны флат, нэг хөлдөөсөн хярс, 60 кг махан бүтээгдэхүүн зэрэг гурван удаагийн зөрчлийг илрүүлэн, холбогдох байгууллагад шилжүүлжээ.

Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгсэл, гарсан зөрчлийг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад тээврийн хэрэгсэл 44.6 хувиар өсч, зорчигч 45.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Мөн он гарснаас хойш Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутаг дахь хилийн 0151, 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр хуш модны самар түүх зорилгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 100 гаруй иргэнийг илрүүлэн, хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн хилийн хэсгээр цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас болон бэлчээрээр улсын хилд тулсан 8940 тооны малыг хилчид улсын хил дээр тогтоон, иргэдэд учирч болзошгүй байсан 5.4 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, малыг эздэд нь хүлээлгэн өгчээ.

Гадаад улсаас эх орондоо ирсэн 870 монгол иргэнийг хилийн Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор татан авах ажлыг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулсан байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан улсын хилээр нэвтрэх гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ, царай)-ийг авах бэлтгэл ажлыг хангасан байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-03-05 10:37:36
    хилээр хэсээд сурчихсан гарууд байхаа. бөөн контрбанд хийдэг байлгүй.