ЭМЯ: Нийт 44 тохиолдол нэмэгдсэний хоёр нь Завхан аймагт илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн  коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагийн байдлаар улсын хэмжээн дэх коронавируст халдварын мэдээг танилцуулъя. Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 7 лаборатори, нийслэлд 13 лабораторид нийт  19507 хүнд шинжилгээ хийснээс 44 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол илрээгүй. Дотоодын халдварын тоо 2557 болсон. Нийт халдвар авсан хүмүүсийн 78.5 хувь буюу 2415 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 55 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Бүртгэгдсэн 44 тохиолдлоос Улаанбаатар хотод 42, Завхан аймагт 2 тохиолдол тус тус нэмэгдлээ.

Улаанбаатар хотын нийт халдварын тоо  2229 боллоо.

Нийт илэрсэн халдварын 42 нь ойрын хавьтлууд бөгөөд 20 нь нэг голомтоос 22 нь ойрын хавьтлаас илэрсэн. Хоёр хүний халдварын эх уурхайг тодорхойлох үйл ажиллагаа явагдаж байна. 

Шинээр нэмэгдсэн 42 тохиолдлын хувьд  СХД-7,  СБД-5, БЗД-10, ХУД-6, ЧД-3, БГД-11 тус тус бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн тө эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн  2-р төвд нийт 657 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 591, хүндэвтэр 57, хүнд 7,  маш хүнд 2 хүн байна.

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр нийслэлд 18 цэгээр дархлаажуулалтад хамрагдах ёстой 2 мянга гаруй хүнийг хамруулсан. Нийт Улаанбаатарт 13200 гаруй хүнд дархлаажуулалт хийгдсэн. Вакцинжуулах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Б.Ууганбаяр: Өчигдрийн 14:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 17 байршилд хамгаалалт гарсан байна. ХУД-ийн 2-р хороо 7-р байр, 8-р байр,  4-р хороо Гарден сити 1301-р байр, 15-р хороо Рапид харш 7-р байр, 15-р хороо Романа реседенсе 33-р байр, 21-р хороо 481-р байр, БГД-ийн 5-р хороо 113-р байр, БЗД-ийн 25-р хороо  Хийморь 13-74Б байр 1-р орц, 26-р хороо Кристал таун 804-р байр 3-р орц, 2-р хороо Залуус 11-р нийтийн байр, 12-р хороо 82-р байр, 8-р хороо Цагдаагийн академийн 50А байр, 55Б байр 2-р орц, ЧД-ийн 2-р хороо 21-р байранд тус тус хамгаалалт гарсан байна.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus