Дэлхийн санхүүгийн салбарын шилдэг эмэгтэйчүүдийн туршлагаас

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэлхийн санхүүгийн салбарт манлайлж яваа эмэгтэйчүүдийн өөрсдийн байгууллагын амжилтын туршлагаас хуваалцсаныг “Authority” сэтгүүлээс орчуулан хүргэж байна.

1.“Zoom” компанийн санхүү хариуцсан  захирал Келли Стеккелберг

Цар тахлын үеэс эхлэн хүмүүсийн амьдралын салшгүй хэрэглээ болж, ашиг орлого нь хэд дахин нэмэгдээд буй “Zoom” компанийн санхүү хариуцсан  захирал Келли Стеккелберг ийн ярилаа. Тэрээр “Би хүүхэд бүр боловсрол эзэмших, сурч хөгжих эрхтэй байгаасай гэж хүсдэг. Үүнд уриалсан аян өрнүүлэхийг эрмэлздэг. Учир нь боловсрол бол тухайн хувь хүнд бус бүхэл бүтэн нийгэмд үр нөлөөгөө өгдөг, хүнийг хүчирхэгжүүлэх хамгийн гайхалтай арга зам гэдэгт итгэдэг. Бид насан туршдаа суралцах ёстой. Манай “Zoom” компани ажилчдын насан туршийн боловсролд анхаарч, ажилчдынхаа гэр бүлийнхэнтэйгээ хамт унших номных нь төлбөрийг төлж, боловсролд нь хөрөнгө оруулдаг. Мөн ур чадварыг нь дээшлүүлэх, боловсрол эзэмших эрхийг нь сайжруулахад чиглэсэн сургалт зохион байгуулдаг” гэв.

2. “TD” банкны дэд ерөнхийлөгч Линдсэй Саккнофф

Би өөрийн оффиссынхоо уур амьсгалыг бүхэлд нь өөрчлөхийг хүсч байна. Төсөөлөөд үз дээ. Бид тусдаа алхах хуваарь гаргаж, тэр цагаараа хамт олонтойгоо агаарт алхаж, бие биедээ урам зориг өгнө. Удирдлагууд нь ажилтнуудтайгаа цуг өглөөний дасгал хийж, өдрийн хоол иддэг, энгийн найзууд шигээ хил хязгааргүй чөлөөтэй харилцдаг, ажилчдынхаа сэтгэл зүй болон бие бялдарт нь анхаардаг.

3. “Charles Schwab”-ийн дэд ерөнхийлөгч Кинтина Лох:

-Хэрэглэгчдэд нөлөөлдөг хамгийн чухал асуудал бол санхүүгийн төлөвлөгөө болон олон хүний тэдэнд хэрэгцээгүй зөвлөгөө юм. Тэд хаанаас эхлэхээ мэддэггүй, санхүүгийн мэдлэг дутмаг байдаг. Тиймээс манай байгууллагыг “жолоодож” байгаа хамгийн чухал зүйл бол шилдэг ажилтнаа чадавхижуулж, хүмүүст санхүүгийн зөвлөгөө өгөх боломжоор хангах юм. Хэрэглэгчдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийг зорьдог.

4. “UBS”-ийн санхүүгийн үйлчилгээ хариуцсан захирал Жулие Фокс

Санхүүгийн салбарт ажиллах эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь миний сэтгэлийг хөдөлгөдөг. Учир нь энэ салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн тоо хангалттай хэмжээнд хүрээгүй. Би энэ салбарыг сонирхдог эмэгтйэчүүдэд хайртай. Тэднийг илүү олуулаа болоосой гэж хүсдэг. Бид нас, байгууллагаасаа үл шалтгаалан хамтран ажиллаж, бие биедээ тусалж чадвал өөрчлөлтийг авчирна. Бидний салбарт хийх зүйл олон байна. Зөв зүйлийг сонгож, зөв хөдөлж чадвал ирээдүйд илүү олон өөрчлөлт гарна.

5. “California Bank & Trust”-ийн дэд ерөнхийлөгч Чикако Окадо Тайлер

Хэрэв чи эмэгтэй бол эрсдэл үүрэхэд бэлэн бай гэж захъя. Учир нь олон эмэгтэй буруу зүйл хийж, алдаа гаргах болгондоо бусад хүн юу гэж хэлэх бол, хэрхэн хүлээж авах бол гэдэгт санаагаа зовоодог. Чи үнэхээр ухаалаг бол чиний бодол үнэ цэнэтэй байх болно. Компани болон нийгэм эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэртээ болон ажлын байранд гүйцэтгэх уламжлалт хандлагаас татгалзах хэрэгтэй. Тухайн хүн эрэгтэй, эмэгтэй байхаасаа үл хамааран ажлын байр болон гэртээ ч ижил тэгш эрхтэй.

6. “BlackFem and On A Wealth Kick”компанийн гүйцэтгэх захирал Шлое МкКензие

Миний мөрөөдөл бол өөрийгөө хөгжүүлж, өөрийн зорилгоо бүтээх юм. Би эд хөрөнгийн хэмжээнээсээ үл хамааран хүн бүр тэгш эрхтэй байгаасай гэж хүсдэг. Ирээдүйд арьс өнгө үл хамааран бүх охид, эмэгтэйчүүд бага сургуульд сурч бичиг үсэгт тайлагдан, өөрсдийн гэсэн баялгийг бүтээнэ гэсэн итгэлээр компаниа байгуулсан. Бид өнгөт арьст эмэгтэйчүүдийн мэдлэг, нөөц чадавхид хөрөнгө оруулбал хариуд нь тэд нийгэмдээ хөрөнгө оруулах болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.