Ч.Улаан: Ямар ч татвар нэмэгдэхгүй, шинэ төрөл бий болохгүй

УИХ-аар удахгүй хэлэлцэх гэж буй 2015 оны төсвийн төслийн талаар Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл өгөв. Тэрээр сэтгүүлчдийн  асуултад хариуллаа.

-Ирэх оны төсөв ямар бодлого, онцлогтой болов. Эдийн засгийн шалгуур үзүүлэлтүүд ямар байх вэ?

-Төсөл өмнөхөөсөө гурван ялгаатайг онцолж болно. Нэгдүгээрт, орон нутгийн төсвийн захирагчдын эрх мэдэл, үүрэг, хариуцлагыг цогцоор нь шилжүүлнэ. Өмнө нь яамдтай гэрээ байгуулж орон нутаг тусгай зөвшөөрөл авч хэрэгжүүлдэг жишигтэй байсан. Ирэх оноос тухайн нутагт хэрэгжих төсвийн хөрөнгө оруулалтыг орон нутгаа хөгжүүлэх сантай нь хамт шилжүүлж  байна. Хоёрдугаарт, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр төсвийн болом­жийг илүүтэй дайчилна. Хэ­дийгээр улс орны эдийн засгийн байдал өм­нөх оныхоос төдийлөн өөрч­лөгдөхөөргүй байгаа ч нийгмийн арга хэм­жээнд зарцуулах мөнгийг нэмэхээр болсон. Өнгөр­сөн жил цалин тэтгэврийг нэмэхэд нэмж тусгасан мөнгөнөөс 2.5 дахин илүүг тусгах зорилт тавьсан.

-Цалин тэтгэврийг хэзээ, хэдэн хувиар нэмэх вэ?

-Өнгөрсөн жил цалин тэтгэврийн нэмэгдэлд 200 тэрбумыг нэмж зарцуулсан. Ирэх онд 500 тэрбумыг нэмж зарцуулна. Тэгэхээр нэмж зарцуулж буй хөрөнгийн хэмжээ нь 2.5 хувь шүү. Харин хэдэн хувиар цалин нэмэхийг хэлж мэдэхгүй. Салбарын онцлогийг харгалзан үе шаттай, цаг хугацааны хувьд ялгаатай хандана. Гол нь инфляцид сөрөг нөлөөлөхгүйгээр ир­гэдийн амьжиргаанд дэмж­лэг болох арга замыг сонгоно. Төсвийн гурав­дугаар том онцлог бол төс­вөөс гадуурх орлого гэж байхгүй, Монгол нэг л төсөвтэй болно. Өмнө нь бондуудын орлого төсвөөс тусдаа байна, олон төсөвтэй боллоо гэсэн болгоомжлол байсан. Бүхэлд нь аваад үзвэл энэ оны төсвөөс 900 орчим тэрбум төгрөгөөр орлого нэмэгдэнэ. Харин зар­лагын хувьд төсөв хэм­нэлтийн горимд шилжсэн. Тодорхой зарлагуудыг дээд зэргээр хязгаарлана.

-Тухайлбал, ямар зарлагуудыг танах вэ?

-Орон тоонд зардал нэмэхгүй, шат дамжлагыг нэмэхгүй, удирдлагын зардлыг нэмэхгүй. Мөн байгаа төвшинд нь хяз­гаар­лах чиглэлүүд бий. Ирэх оны хувьд тэвчиж өнгөрүүлнэ. Эд хогшил сандал ширээ солих болон албан тасалгааны байр барихыг тэвчинэ. Үр өгөөжгүй, зарлагатай зүйлийг тэвчинэ. Гэхдээ дандаа хасч, танахгүй. Зайлшгүй нэмэх зорилт бий. Тухайлбал, цалин тэтгэвэр тэтгэмжийг боди­той нэмж өгнө. Мөн шинэ цэцэрлэг, сур­гуулийг дагаад гарах зайлш­гүй зардлыг нэмэ­хээс өөр аргагүй. Иргэд төрийн үйлчилгээг чирэг­дэлгүй шуурхай авах зар­лагыг нэмнэ. Энэ оны гүйцэтгэлээс ирэх оны төс­вийн зарлага нэг их наяд гаруй төгрөгөөр нэмэг­дэж байгаа. Гэхдээ орлого, зарлагын өсөлтийг хооронд нь тэнцвэржүүлж байна. Төсвийн алдагдал ДНБ-ий зургаан хувьтай тэнцэнэ.  Үүнийг шат дараа­лан буулгаж 3-4 жилийн дотор хоёр хувийн төвшинд бууруулах зорилт дэвшүүлсэн.

-Ам.доллар, зэс, нүүрсний ханшийг хэрхэн тусгасан бэ. Өрийн хязгаар хэдэн хувьтай байх вэ?

-Дэлхийн зах зээлийн үнэ хашийн хандлага, олон улсын байгууллагуудын үнийн тооцооллын судал­гаа­ны дүнд үндэслэн тоо­цож байна. Өмнөх 12 жилийн дундаж, ирэх гур­ван жилийн өсөлтийн төсвийг харгалзан дунд­жаар боддог аргаар тооц­сон. 20 сая тонн нүүрс экспортолно гэж тооц­сон. Нэг тонн нүүрс 50-100 ам.доллар байхаар төлөв­лөж байна. Дундаж нь 70 орчим ам.доллар байх жи­шээтэй. Нүүрсний чанарын ялгаа энд бий. Нэг тонн зэсийг 6900 ам.дол­­лараар тооцож бай­на. Ам.долларын хан­шийг та нарт хэлэхгүй. Энэ тооцооны үзүүлэлт. Өнөө­гийн төвшнөөс нэ­лээд доогуур тооцож бай­гаа. Өрийн хязгаарыг 70 хувь байхаар төсөлд тусгасан.

-Оюутолгойгоос хэдэн төгрөгийн татвар авах вэ?

-Оюутолгойгоос ирэх жил татвар авна. Гэвч өмнө нь урьдчилгаагаар авчихсан. Авлаа гэх боловч бидэнд мөнгө орж ирэхгүй. 2015 онд уул уурхайн салбараас төсөвт 1.7 их наяд төгрөгийн орлого орно. Тэгэхээр төсөв бүрдүүлдэг ганц салбар эдийн засагт зонхилж байна, нэг салбараас хараат байна гэж дүгнэлж болохгүй байгаа биз.

-Зардлыг хасч танас­наар бүтээн байгуулалтын ажлууд зогсох уу?

-Ирэх онд бүтээн бай­гуулалтын ажил зогсох­гүй. Хатуу хэллээ шүү. Энэ оныхоос хөрөнгө оруулал­тын хэмжээ буурч байгаа ч хөгжилд зориулсан хө­рөнгө нэмэгдэж байгаа. “Чингис” бонд, Хөгж­лийн банкны эх үүс­вэр, хөнгөлөлттэй зээл нэмэг­дэж байгаа. Иймд Монголын хөрөнгө оруу­лалт нийт дүнгээр нэмэг­дэнэ. “Чингис” бонд бо­лон Хөгжлийн банкны эх үүс­вэрээр ирэх жилд хоёр тэрбумаас доошгүй төг­­рөгийн хөрөнгө оруу­лал­­тын эх үүсвэр бэлэн байгаа.

-Хэд хэдэн татвар нэмэгдэж байгаа гэж зарим гишүүн мэдээллээ. Энэ үнэн үү?

-Ирэх оны төсөвт ямар ч татвар нэмэгдэхгүй, татварын шинэ төрөл бий болохгүй. 

-Засгийн газрын зарим яам нэгдэхээр боллоо. Ингэснээр төсөвт өөрчлөлт орох уу?

-Өнөөдрийн шинэчил­­сэн бүтцээр тооцоо хийгээ­гүй, хуучин байснаар нь тооцоо хийсэн. Бү­тэц шинэ болсноор 140 орчим нэгжээр төрийн албан хаагчдын тоо хэмнэг­дэнэ, 1.2 их наяд төг­рөгийн төсвийн зардал нэмэг­дэнэ. Үүнийг төсвийн хуваарь хийх үед тусгах болол­цоотой. Гэвч бүт­цийн өөрчлөлт хийсэн эхний жил нийт тооцоо хэм­нэл­тийн өчүүхэн бага хувь нь гардаг юм. Яагаад гэвэл гэнэт халагдсан хүмүүсийн тэт­гэмж олгох асуудал гарч ирдэг.

-Боловсрол, эрүүл мэн­дийн салбарын ажилч­дын цалингийн зардлыг нийслэл рүү хуваарилж 350 орчим тэрбум төгрөг болгожээ. Үүнийг нийслэл даах боломжгүй гэдгийг мэдээлж байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Ташаа ойлголт. Орон нутагт хөрөнгө оруулалтыг, ялангуяа боловсрол эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг шилжүүлж байгаа. Гэхдээ улсын төсвөөс зардлыг эх үүсвэртэй нь хамт өгч байгаа.

-Улсын төсвийн орлого, зарлагын хэмжээг тоогоор нь хэлж өгөөч. Ямар чиглэл рүү илүү хөрөнгө оруулах вэ?

-Ирэх жил 7.2 их наяд төгрөгийн орлого төвлөрнө. 8.4 их наяд төг­рөгийн зарлага санхүү­жүүлнэ. “Чингис” бонд, Хөгжлийн банк ороод ийм дүн гарч байна. Яг ямар чиглэлд хөрөнгө оруулах объект байна гэдгийг хэлж чадахгүй. Яагаад гэвэл Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулсан. Гэвч дөнгөж сая хөрөнгө оруулал­тын асуудал Сан­гийн яаманд шилжиж ирлээ. Нэгэнт манай яам­ны чиг үүрэгт ирж байгаа болохоор ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөв­лөгөөг цаашид Сан­гийн яам хариуцна.

-Энэ оны төсөвт тодотгол хийх үү?

-Тодотгоно.

-Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтгүйгээр царцаасан барилгын ажил бий. Эдгээрт ирэх жил хөрөнгө оруулах уу?

-400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийн объект царцаасан. Тэдгээрийг ирэх жил санхүүжүүлэхгүй.


Зууны мэдээ
М.Ган


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЦАГААН 2014-10-10 01:56:49
    УЛААН УЛАЙХГГҮЙ Ш А А Х ЮМ ДАА
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах