ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ
Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо Дэлхийн оюутны аварга шалгаруулах буудлагын V тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр энэ удаа мөнгөн медаль хүртсэнээр ДАШТ-ий гурван медальтай болж байна. Тэрээр 2012 онд ОХУ-ын Казань хотноо болсон IV дэх удаагийн ДАШТ-ээс багаар болон хувийн төрлөөр хүрэл медаль хүртэж байсан юм

Энэ дасгалд 28 буудагч өрсөлдсөнөөс БНСУ-ын Ким Жихуё алтан медаль хүртэж, Т.Баярцэцэг, Польшийн Клаудия Брес нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-10-10 01:44:42
    энэ зураг нь биш юмуу, хам хум л тавих юмдаа.
    112.72.13.146
    Мэдэгдсэн Хариулах
    • 1 2014-10-10 01:51:07
      Harin tiim ee.
      202.21.96.158
      Мэдэгдсэн Хариулах