Д.Нарангэрэл: ''Анна Каренина'' жүжгийг үзсэн хүмүүс сайн дураараа шинжилгээнд хамрагдана уу
УОК-ын шуурхай штабаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээлэл хийлээ.
 

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Үдээс хойш УДЭТ-т 54 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Ийм учраас гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд УДЭТ-т "Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүс  гуравдугаар сарын 9, 10-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд УДЭТ-т ирж коронавирусийн халдварын илрүүлгийн шинжилгээнд сайн дураараа хамрагдана уу.  Нууц үеийн хугацаатай холбоотой халдвар илрүүлэх хамгийн тохиромжит хугацаа учраас дээрх өдрүүдэд шинжилгээг явуулж байна.  Гуравдугаар сарын 3, 4-нд үзсэн хүмүүс гуравдугаар сарын 9-ний өдөр, 5, 6-нд үзсэн хүмүүс 10-ны өдөр шинжилгээнд хамрагдах нь нууц үеийн хамгийн тохиромжит илрүүлгийн хугацаа юм. Одоогоор уг жүжгийг 900 гаруй хүн үзсэн байна. Тоглолт үзсэн иргэдийг хөдөө орон нутаг руу явахгүй байхыг хүсье.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, үзвэр, үйлчилгээ үзэхгүй, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх,  гэртээ байхыг зөвлөж байна.


С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine