Монгол Улс ОХУ-д мах экспортолно
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин саяхан манай улсад айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жи­лийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллана хэмээн мэдэгдсэн.

Хамтран ажиллах эл зарчмын тохиролцооны хүрээнд Ерөнхий сайдын баталсан удирдамжийн дагуу ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж холбогдох албаны хүмүүстэй хамт энэ сарын 7-8-нд Москва хотноо ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзан Монгол Улсаас ОХУ руу экспортолж буй мах, махан бү­тээгдэхүүн болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван багц асуудлын хүрээнд ярилцаад тохиролцоонд хүрч чаджээ.

Ингээд Монгол Улсаас ОХУ-д экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тариф тэглэх боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг энэ онд багтаан байгуулж хэлэлцээ хийх, Монголын талын хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт уламжилж нааштайгаар шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Харин экспортлох махны тухайд эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэм­жээгээр Оросын тал махны импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saraa 2015-01-07 06:21:00
    ashgvi dee mahni vne osoj malchidin amidral jaahan deshleh ni bayrlalaa
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • tsogo 2014-10-10 02:22:07
    hedhen hunii bizinessig l mongol uls gej ireed l yarih yumaa.oorsdoo delhiid hovor unetei mahaa avch ideed suuj baihdaa taarsan uher MGL-uud.
    49.0.159.130
    Мэдэгдсэн Хариулах
    • bayaraa 2014-10-14 10:57:48
      erguu min uls hoorond hiigdej bga hudaldaag ter ulsiin gehgui yu geh yum.chamd tegeed oros ruu gargachih unchin ishig bn uu?
      103.29.144.27
      Мэдэгдсэн Хариулах