Барууны орнуудын хэвлэл мэдээллээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дүү Ким Е Жон улс орноо удирдаж эхэлсэн байж магадгүй гэсэн таамаглалыг бичсэн байна. Удирдагчийн охин дүү нь Засгийн газарт албан тушаал хашдаг аж. Швейцарьт суралцаж байсан өдгөө 27 настай бүсгүй Умардыг нууцаар удирдаж байж болох гэнэ. Учир нь Ким Чен Ун сүүлийн нэг cap гаруйн хугацаанд олны өмнө нэг ч удаа гараагүй юм. Түүнийг хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн, гэрийн хорионд байгаа гэх зэрэг таамаглал гарч эхэлсэн.
Гэхдээ шинжээчид Умардын түүхэнд удирдагчид удаан хугацаанд олон нийтийн өмнө гарахгүй байх тохиолдол байсан гэж сануулжээ.
Өглөөний сонин
Гэхдээ шинжээчид Умардын түүхэнд удирдагчид удаан хугацаанд олон нийтийн өмнө гарахгүй байх тохиолдол байсан гэж сануулжээ.
Өглөөний сонин