Ардын эмч Н.Баасанжав Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ''Алтан медаль''-иар шагнагдлаа

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гишүүн орнуудын шинийг санаачлах, зохион бүтээх үйлсийг дэмжиж, эдийн засаг, техник, технологийн хөгжилд үнэтэй хувьд нэмэр оруулсан шилдэг бүтээлд олгодог “Алтан медаль”-ийг Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжавт гардуулах ёслол 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр боллоо.

Ардын эмч Н.Баасанжав 1967 оноос хойш эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын тэргүүлэх эмч, академич төдийгүй шинийг санаачлагч, зохион бүтээгч хүн юм. Түүний хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэг, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шилдэг бүтээлд олгодог “Алтан медаль”-ийг олгож байгаа юм.

Тус шагналыг улс орны эдийн засаг, технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан бүтээл бүтээж, оюуны өмчийн эрхээр хамгаалуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн шилдэг зохион бүтээгчдэд олгодог бөгөөд 1986 оноос хойш 18 зохион бүтээгчид уг шагналыг олгоод байна.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.