ХХЗХ-ны 28 журмын талаас илүүг шаардлагагүй гэж үзсэн
 Өнөөдрийн чуулганаар хэлэлцсэн эхний асуудал Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл байлаа.
Тус хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших ашиглахад зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах юм.
Уг õóóëüòàé õîëáîîòîéãîîð гишүүд санал дүгнэлтээ хэлсээр байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Уг хуулийн төсөл урт удаан хугацаанд ¿éë÷лэх боломжтой эсэхийг тодруулаад,  Мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагууд өнөөдөр зөвшөөрөл олгодог. Үүнийг эл хуулиар хэрхэн зохицуулсан талаар сонирхов.

Үүний хариуд Ч.Сайханбилэг:
Ажлын хэсэг уг хуулийг урт удаан хугацаанд хэрэгжих боломжийг хангаж өгсөн. Бид гаалийн байгууллагатай холбоотой тусгай зөвшөөрлийг хэлэлцэх явцад энэ салбарт тусгай зөвшөөрлийг 7-н төрийн бус байгууллага олгодог юм байна. Тэдгээр компаниуд нь цөөн хүнтэй. Тэгэхээр тусгай зөвшөөрлүүдийг төрийн бус байгууллагуудад төвлөрүүлсэнээр   энэ салбарт бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа болж, өрсөлдөх чадварыг бууруулж байна.
Тэгэхээр энэ талаар хуулийн төсөлдөө хэрхэн зохицуулахыг тусгасан áàéãàà гэв.

УИХ-ын гишүүн Г.Сарангэрэл:
Олон жилийн турш бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлнэ гэдэг ч дорвитой алхам хийж байгаагүй. Энэ хууль гараад нэлээд эсэргүүцэлтэй  тулгарах байх. Хүнд суртал газар, үүнийг äàãààä хээл хахуулийн асуудал хөндөгддөг. Тэгэхээр энэ хууль батлагдаад хэрэгжлээ гэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэг хэрэг болох байх. Үүнийг Ч.Сайханбилэг дарга анхаарах байх.
Би хэвлэл мэдээллийн салбарыг сайн мэдэхийн хувьд хэлэхэд, Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийгөө òåëåâèç¿¿äèéí дээд байгууллага гэдэгтээ èòãý÷èõээд явж байна. Тухайн òåëåâèçèéí тайлан тооцоог  шаардаж, тэгэхдээ заавал бичгээр ирүүлэхийг шаардаж байна. ХХЗХ одоо бүр телевизүүдийн  орлогын 2 хувийг авахыг шаардаж байна. Ийм хуулиас дээгүүр журам гаргадаг байгууллага байна. Òýãýõýýð энэ мэт хуулиас дээгүүр журамтай төрийн үйлчилгээ эрхлэгчдийн асуудлыг энэ õóóëüä хэрхэн тусгав. Хэрэв ийм журам гаргаад явбал тооцох хариуцлага ямар байх талаар òàëààð мэдэхийг хүсч байна гэв.

Үүнд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг:
-Төрийн захиргааны áàéãóóëëàãóóä Тусгай зөвшөөрлийн тухай хуулийг боловсруулахаар судалгаа авч эхлэхэд энэ ажлыг нэг òîîãîîã¿é. Тэгэхээр бид нэлээд том компанит ажил явуулж, 1100 гаруй çºâøººðëèéã олж авсан. Энэ үеэр таны õýëäãýýð байгууллагуудын эсэргүүцэлтэй их тулгарч байсан.
 Энэ хууль бол төсвийн хуультай адил. Харин ХХЗХ-ын хувьд түүний 28 үйлчилгээний журмыг үзсэн. Үүнээс талаас илүүг нь шаардлагагүй гэж үзсэн. Мөн цаашид үлдсэн зөвшөөрлүүдээ задалж õóâààõûã хориглосон байгаа гэв.
Хуулийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2014-10-10 07:53:04
    Энэ ХХЗХ гэж үнэн даварчихсан газар байнаа. Татан буулгавал таарна.
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах