Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлжээ

 

Монгол улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол, УОК-ын даргын баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын нийтийн үйлчилгээтэй 3400 орчим аж ахуйн нэгж, иргэнд давхардсан тоогоор 8262 удаа хяналт тавьж, зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын мөрдөлтийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагын 401 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хугацаанд 366 ресторан, 69 кафе, 143 баар, 446 караоке баар, 112 цайны газар, 16 түргэн хоол, 20 кофе шоп, 2 буфет, 1 хүргэлтийн хоол зэрэг нийт 1175 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд өдөр болон шөнийн цагаар хяналт шалгалтыг хийж, 668 зөрчил илрүүлэн 343 буюу 51.3 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.

1. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөрчлүүд:

Шалгалтаар БЗД-ийн 1-р хороо Би Эм Эс Зэт ХХК-ийн Манхэттан ресторан, 14-р хороо Мон жаргалант ХХК-ийн Royal караоке баар, 15-р хороо Баян солонго ХХК-ийн Саяана караоке баар, Шүүрхээ ХХК-ийн 13 street караоке баар, 19-р хороо Занад хүслэн ХХК-ийн караоке баар, Чингэлтэй дүүргийн Стар интер трейд ХХК-ийн Бүрд караоке баар, БГД-ийн Үнэт хөрөнгө ХХК-ийн Синема караоке баарууд тусгай зөвшөөрөлгүй болон тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсныг түр зогсоох арга хэмжээ авсан.

2. Түр журам болон тусгай нөхцөл шаардлагад заагдсан зөрчлүүд:

1. QR код байршуулаагүй /45 ахуйн нэгж/

Тухайлбал: БГД-ийн Бертон би эм жи ХХК-ийн Моvie ресторан, Алтан наран трейд ХХК-ийн караоке, Морьтой хүү ХХК-ийн Хос морь караоке баар, Олон булаг сувд ХХК-ийн Сувд караоке, Лаки Март ХХК-ийн баар;

БЗД-ийн Сайхан хүлэг ХХК, Монголын гэгээ ХХК, Зургаан талт ХХК, Гамба ХХК-иудын баарууд;

СБД-ийн Текко караоке, Viva караоке, СБ биотех ХХК-ийн Өлзий караоке, Pizza chicken, Топаз караоке;

ХУД-ийн Түшигт хуш ХХК-ийн OWL ресторан баар,

СХД-ийн Драгон төвд байрлах олон үндэстний зоогийн газар, Дэлгэр бад ХХК-ийн Караоке баар, Зүүн алдар хаан ХХК-ийн Тунгалаг төв караоке, Болор таац ХХК-ийн баар, Цэгц шагай ХХК Мираж паб;

2. Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмждэггүй /118 аж ахуйн нэгж/

Тухайлбал: ЧД-ийн Тэнцвэр трейд, Тэр билэг ХХК-ийн караоке, “Ампер сторм” ХХК-ийн Sky караоке баар;

ХУД-ийн Тейсти дайнер ХХК-ийн Мистер Линг ресторан, Эм Эл Ти прогресс ХХК-ийн Cue баар,

СХД-ийн Соёмбо продакш трэвел ХХК-ийн Синема караоке, Бурхантын хөндий, Титэм сувд хүрээ ХХК, Тэнгэрлэг интернэйшнл ХХК-ийн баарууд;

БГД-ийн Брэнд нью хотелс ХХК Амуре караоке, Ундарга оршил ХХК Скай караоке баар;

БЗД-ийн Интерексдизайн ХХК, Дөрвөнлуу, Сайзара, Эсти сервис, Хос урлаг ХХК, Голдирол ХХК, Сайхан хүлэг ХХК-ийн баарууд;

-СБД-ийн Текко караоке, Viva караоке баар.

3. Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасч суухаар тооцон ширээ, сандлыг байршуулаагүй /66 аж ахуйн нэгж/

Тухайлбал: СБД-ийн Чимэг партнерс ХХК-ийн Beer house ресторан, Арвижих инвест ХХК-ийн Фүмо баар, Юна гранд ХХК-ийн Юуна ресторан, Үлэмж агь катеринг ХХК-ийн Калифорни ресторан,

ХУД-ийн KFC Яармаг салбар;

СХД-ийн Дэлгэр бад ХХК-ийн Караоке баар, Зүүн алдар хаан ХХК-ийн Тунгалаг төв караоке, Бурхантын хөндий ХХК, Нандин дурсамж ХХК, Үүрийн жин ХХК, Цэ трейд ХХК, Титэм сувд хүрээ ХХК, Тэнгэрлэг интернэйшнл ХХК, Болор таац ХХК, Нийслэл паб, Овоо шил ХХК Амуу паб, Цэгц шагай ХХК Мираж паб,

БГД Меланж лоунж, Баярбаясгалан трейд ХХК-ийн ресторан, Браунхаус ХХК, Гантуруун ХХК-ийн 2 караоке, Vegas restaurant, Онч бүрэн ХХК, Төгс 3 мандал ХХК,

СБД-ийн Чимэг партнерс, Port 28 караоке, Andorra караоке,

ЧД-ийн Лха түшиг караоке,

НД-ийн Цоглог хараа ХХК-ийн “Элит”, Нутгийн ноён ХХК-ийн “Налайх” караоке баарууд;

БНД-ийн Спринг” цайны газар, “We grill house” цайны газар,“13 зоог” цайны газар.

4. Тусгай өрөө “VIP”, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлээгүй /27 аж ахуйн нэгж/

Тухалбал: СБД-ийн Юна гранд ХХК-ийн Yuna ресторан, Түмэн төв караоке, Почён солонгос хоолны газар;

БГД-ийн Алтансаятан бэст ХХК-ний ресторан, лоунж караоке, Бат интернейшл ХХК-ийн Люкс караоке, Алво ХХК-ийн Корсeндонк караоке, Саргийн говь ХХК, Лаки Март ХХК, Хай класс ХХК-иудын караоке баарууд;

ЧД-ийн Rich зочид буудал дахь Наран саран ХХК-ийн Venus караоке;

СХД Соёмбо продакшн трэвел ХХК Синема караоке, Ингэнэ хөөвөр ХХК-ийн караоке баар;

БЗД-ийн Их цагаан даваа ХХК-ийн Цэнгүүн караоке, Очирт тал ХХК-ийн Билэгт төвд байрлах караоке баар;

-НД-ийн “Сузана” караоке баар.

5. Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжүүлээгүй /16 аж ахуйн нэгж/

Тухайлбал: ЧД-ийн Хаанчлал ХХК-ийн караоке, Центро ММ ХХК-ийн Скай караоке баар;

СХД-ийн Дэлгэр бад ХХК-ийн Караоке баар, Зүүн алдар хаан ХХК-ийн Тунгалаг төв караоке баар;

БХД-ийн Рашхүнт ХХК-ийн Их хотын залуус караоке.

6. Хэрэглэсэн аяга, таваг, хэрэгслийг 3 дамжлагат угаалгаар зааврын дагуу угааж, халдваргүйжүүлсний дараа хэрэглээгүй /11 аж ахуйн нэгж/

БГД-ийн Содон сант ХХК-ийн караоке, Эрхэт загал ХХК-ийн караоке, Хай класс ХХК-ийн караоке, Алтан наран трейд ХХК-ийн караоке, Иргэний Говийн наран цайны газар;

ХУД-ийн Глоримак Караоке, MR ling ресторан.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-03-13 13:54:27
    QR код ашиглахгүй байж хужаа ахан дүүсээ дуураймар аядаж байгаа ухаантай юм байх даа.