Цагдаагийн аминд хүрсэн залуусын хэргийг шүүхэд шилжүүллээ
Х.Хапаар гэгч нь 2013 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд  шилжих шөнө насанд хүрээгүй Х.Сапаргалий, Х.Сайгаш нартай  урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн шунахай сэдэлтээр Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Д.Отгонжаргалын агуулах саванд нэвтэрч Дорбинк, Тоз-8,  Лос Чех 7.64 маркийн буунуудыг хулгайлж, Х.Сапаргалий, Х.Сайгаш нарыг мэдээгүй байхад хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа албан үүргээ биелүүлж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан  гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ хэрэгт явуулсан  мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг прокурорт  шилжүүлсэн байна.

Дүүргийн 2 дугаар прокурорын газраас  хэргийн материалыг хянаж үзээд яллагдагч Х.Хапаарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.17,  185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Насанд хүрээгүй яллагдагч Х.Сайгаш, Х.Сапаргалий нарыг Х.Хапаартай урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн, шунахай сэдэлтээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 1,486,210 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2014 оны 05 дугаар  сарын 19-ний өдөр харьяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine