Ерөнхийлөгч Итали улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 10 дугаар сарын 16-17-нд Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо болох Ази, Европын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-д оролцоно. Ерөнхийлөгч мөн 10 дугаар сарын 14-15-нд Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлал, 17-18-нд Унгар Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт нь эрх тэгш түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан Ази, Европын стратегийн яриа хэлэлцээ, үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой бөгөөд энэ удаагийн уулзалтад Ази, Европын 49 гишүүн улсын төр засгийн тэргүүн, Европын Холбооны Зөвлөлийн Дарга, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцоно.

Австри Улсад хийх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер, Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурес нартай тус тус албан ёсны уулзалт хийхийн сацуу Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочилж, Монгол, Австрийн бизнес форумыг нээж үг хэлнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгар Улсад айлчлах үеэрээ тус Улсын Ерөнхийлөгч Янош Адер, Ерөнхий сайд Виктор Орбан болон бусад албаны хүмүүстэй уулзана. Айлчлалын хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлалын төвд зочилж, Монгол, Унгарын бизнес форумыг нээж үг хэлэхийн зэрэгцээ Төв Европын их сургуульд “Монголын ардчилал ба сургамж” сэдвээр мөн лекц уншина.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь Бүгд Найрамдах Австри Улс, Унгар Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-10-12 04:22:13
    ene neg mal zugaatshaas tsaashguimaa
    124.158.92.11
    Мэдэгдсэн Хариулах
  • ээж 2014-10-11 02:36:05
    хүүхдүүд нь хоосон хонож байхад аав нь айл хэсээд
    103.10.22.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяр 2014-10-10 12:21:07
    Хүзүүгүй тоорой улсын мөнгөөр тансаглахаа болъё. Улс орны эдийн засаг сулраад байдаг, чи тансаглаад байдаг таарч байгаа юм уу. Юу гэнээ: Монголын ардчилал ба сургалж гэнэ үү. Мөн таарсан сэдэвээрээ лекц унших нээ. Баахан хошгоруулалт, луйвар, хулгай, ..... Улс орныг хэрхэн дампууруулж, ядуурлын туйлд оруулж болдог туршлагаа ичихгүй ярих нь л дээ хөөрхий. Одоо болноо нөхөр минь. Ард түмэн ядарч, туйлдаж байна. Чи наад тансаглалаа зогсоо, хошгоруулалтаа зогсоо.
    98.220.224.153
    Мэдэгдсэн Хариулах
  • ene erenhiilegchiin hesleg gaigyi hebtne 2014-10-10 10:57:33
    ene arai dendnee!!!demii tenehiin tyld ta erenhiilegch bolson biluu?Mongoliin ard tymeng hosgoryylaj baij garch irchiheed yu hiib ee?Ta...Tailangaa tabih chag ni ylam l hyrdsaad baigaa hyn dee!!!!enyyn sig hereggyi hyn Mongold alga!!!!yagaad Mongol erend orob?Bas eh ornoo hydaldsan hyn enyynees eer bii biluu?Daanch hylzengyi ard tymen gedeg ene Mongoliig heldeg baih daa!!!hylzgar garyyd!!!!Mongol sig eedgyi oliggyi hymyys delhiid baihgyi ee!!!har amia hicheesen ylas teriin ynen nyyr zarai mehes doroi ardyyd bol eneegiin hydal yarihaas zaasgyi tenegyyd!!!!!!!!!!ta nariin yed Mongol doroitdog baij ee!!!
    193.49.226.112
    Мэдэгдсэн Хариулах