Э.Эрдэнэбаатар: Иргэд орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас хот хооронд зорчихтой холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 27-ны  А/221 дүгээр захирамжаар зохицуулан ажиллаж байна. Зөвхөн хүндэтгэх үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солилцох ажилчдыг ПСР шинжилгээ, тухайн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргаж байгаа. Мөн гуравдугаар сарын 26-ны УОК-ын 10 дугаар хурлын тэмдэглэлээр Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил болон хүнс, шатахуун тээвэрлэлт, хадлан тэжээл, уул уурхайн ээлж солилцохоор зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас олгоно. Бусад аймгийн хувьд НОК болон аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот руу орох иргэдийн хөдөлгөөний хувьд ногоон бүс буюу халдвар илрээгүй бүс нутгаас ирж байгаа бол асуумжаар нэвтрүүлнэ. Харин өвчлөл бүртгэгдсэн, халдварын тархалтын улаан түвшинд шилжсэн аймгуудаас иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байна. Учир нь улаан түвшинд шилжсэн аймгууд ПСР-ын шинжилгээ авах лабораторигүй.
 

Харин нийслэлийн ойр орчмын буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийг иргэний үнэмлэхийн гэрийн хаягийг үндэслэж нэвтрүүлнэ. Мөн аж ахуйн нэгжийн байгууллагын ажилчдыг тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл буюу ажлын байрны тодорхойлолт, тухайн ажилтны ажлын үнэмлэхийг үндэслэж, асуумжаар нэвтрүүлж байгаа.

-Иргэд баталгаатай бус замаар нууцаар зорчих асуудал гардаг. Үүнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоос гадна хотын эргэн тойрон дахь баталгаат бус маршрутын зам дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Иргэд хөдөө, орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Оршуулгын үйл ажиллагаанд явах иргэдийн хяналтыг сайжруулж, тухайн орон нутгийн зөвшөөрлөөр иргэдэд зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулж байгаа. Буяны ажлын хүрээнд орон нутаг руу, тэр дундаа халдварын улаан бүс рүү явж байгаа иргэдийг зөвхөн хоёр автомашинтай, 5-7 хүний бүрэлдэхүүнтэй явах зөвшөөрөл олгоно.

-Хот хооронд нийтийн тээвэр явж байгаа юу?

-Хот хооронд явах нийтийн тээврийн үйл ажиллагаа зогссон. Хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэд хулгайгаар зорчихоос гадна иргэдийг тээвэрлэж байна. Бид энэ чиглэлээр “Драгон”, “Лавай”, “Тэнгэр” худалдааны төвүүд дээр байнгын хяналт тавьж, тэндээс иргэд тээвэрлэж байгаа жолооч нарыг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр зогсоож, буцаах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-04-04 11:41:11
    Та нарын хязгааргүй тэнэглэл утга нь ойлгохгүй шийдвэрээс чинь залхаад ингэж байгааг олгохгүй үхрийн хувхай яс шүү дээ. Бусад руу буруугаа бүү чих. Хариугаа хүр...
  • Zochin 2021-04-03 06:38:42
    PCR шинжилгээгээ хурдан шуурхай хурган дарга нарынхаа хүнд суртлыг арилга шийдвэрээ түргэн шуурхай болго ард түмний зөв ш дээ тэгэхгүй яах юм
    • Мал 2021-04-04 10:51:46
      Малаас ялгаагүй хүмүүсийг хариулах хэцүү дээ
  •  2021-04-01 12:03:57
    УОК-н буруу шүү дээ.
  • Sa 2021-04-01 10:40:46
    ИХ ШОУДСАНЫ ГАЙ, ОДОО ГАЙ БОЛОЛГҮЙ ЗАЙЛЖ БАЙ. БИД ЗҮГЭЭР Л АМЬДАРМААР БАЙНА.
  • Zochin 2021-04-01 09:34:10
    Та нар УОК НОК хүнд суртал гаргахгүй шуурхай шудрага үйлчилвэл хэн тэгж явах юм PCR шинжилгээ гэнэ тэр нь өчнөөн хоногийн ажил бас болоогүй ээ доод шатны хурган...
  • HYYLI SYYH PROKUROR!!!! 2021-04-01 08:13:39
    Mongol hyn gej hyylian deedledeggyi tor niigem ylas yndeseen boddoggyi iim chadggyi neg heseg ardyyd bii boljee!ene tegeed ardchilal men yy?....HYYLIAN DEEDLEHY...
  • Бат 2021-04-01 07:35:12
    Баталгаагүй замааар өвчин тархаах үйлдэл гаргавал нөгөө төрийн төмөхр нүүр хэрэгтэй