Чөлөөт бөхийн тамирчид маргааш Алматы хот руу хөлгийн жолоо зална

Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Казахстаны Алматы хот руу хөлгийн жолоо зална. Тэд энэ сарын 9-11-нд Казахстаны хуучин нийслэлд “Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн, залгуулаад 13-18-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзнэ. Тус хоёр тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор Монголын баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг Казахстаныг зорих юм. Монголын баг тамирчдаа олимпийн олон эрх авч, Азийн аваргаас медалийн арвин ургац хураахыг хүсье.

ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга

74 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

86 кг: Ганбаатарын Ганхуяг

97 кг: Өлзийсайханы Батзул

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд

76 кг: Очирбатын Бурмаа

Сонгомол бөхийн 60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди

АЗИЙН АШТ-д ЗОДОГЛОХ БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Занданбудын Занабазар

61 кг: Батсайханы Нэмэхбаяр

65 кг: Сармандахын Билгүүн

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн

74 кг: Занданбудын Сумьяабазар

79 кг: Дамжингийн Батзул

86 кг: Пүрэвжавын Өнөрбат

92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл

97 кг: Чинбатын Алтангэрэл

125 кг: Доржхандын Хүдэрбулга

Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Нандинцэцэгийн Анударь.

53 кг: Ганбаатарын Отгонжаргал

55 кг: Мөнхболдын Дөлгөөн

57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг

59 кг: Баатаржавын Шоовдор

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

65 кг: Зоригтын Болортунгалаг

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа

72 кг: Энхбаярын Цэвэгмэд

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам

МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-04-06 07:03:33
    Тамирчиддаа амжилт хусье вакцинаа хийлгээрэй