Ж.Байгалмаа: Халдвар хүн амын дунд өргөн тархсан

Халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа гэрээр тусгаарлалт, түүний явц, хяналт, тархварын тандалт, хариу арга хэмжээ, олон улсын зөвлөмж, хүний нөөц, орны хүрэлцээ, цаашид хэрхэх талаар хариулт өглөө.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Эрүүл мэндийн сайдын гуравдугаар сарын 4-нд баталсан  тушаалд хөнгөн хэлбэрээр өвдсөн хүнийг гэрт нь тусгаарлан эмчлэх заалтууд орсон. Гуравдугаар сарын 12-оос эхлэн гэрээр тусгаарлаж эхэлсэн. Гуравдугаар сарын 12-ноос дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл нийт  1843 хүнийг тусгаарласан. 1406 буюу 76 хувь нь гэрийн хяналтад байгаа, 16 хувь буюу 296 нь гэрийн хяналтаас гарсан. Зовиур илэрсэн 141 хүн  эмнэлэгт хэвтсэн. 

Гэрээр тусгаарлахдаа тухайн хүний эмнэлзүйн байдлыг эрэмбэлнэ. Шинж тэмдэггүй хөнгөн өвдсөн хүмүүст заавал вирусийн эсрэг эм уулгаж, эмчилгээ хийх шаардлагагүй. Гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүсийг өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналтад үлдээж байгаа. Хэрэв өвчин хүндэрсэн тохиолдолд ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн утсанд хандах юм. Дэлхий нийтэд өвчлөлийн 50 гаруй хувь нь ямар нэг шинж тэмдэггүй хөнгөн байдлаар илэрч байгаа. Гэрийн тусгаарлалтад орсон иргэдэд халууны  шил, парацетамол эм, дархлаа сэргээх С болон Д витамины багцыг олгож эхэлсэн

Гэрийн тусгаарлалтад орсон иргэдэд халууны  шил,  эм, витамины багц олгож эхэллээ

Өвчлөлийн таамаглалыг 7 хоногоор гаргаад явж байгаа. Одоогийн байдлаар өдөрт 500 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа нөхцөлд хүнийн нөөцийг зохион байгуулаад ажиллаж байгаа ч  өдөрт бүртгэгдэх тоо 1000 хүрсэн тохиолдолд нөхцөл байдал хүндэрч ор гаргаж хүрэх ч ажиллах хүчний нэмэлт нөөц хэрэгтэй болно. 

Бид тооцооллын үндсэн дээр вакцины хамралт 60 хувьд хүртэл яг энэ байдлаараа явбал нөхцөл байдал дээрдэхгүй гэдгийг хэлсэн. Хүн амын 60 хувийг вакцинжуулахад хугацаа шаардлагатай. Тийм болохоор хамгийн үр дүнтэй арга бол хөл хорио гэдэг саналыг өгсөн.  Хөл хорио тогтоох хугацаанаас өвчлөл хамаарна. Богино хугацаанд тогтоовол  халдварын тоо саарна. Харин халдварын тоог нэлээд бууруулъя гэвэл урт хугацааны хөл хорио шаардлагатай.  Энэ төрлийн санал зөвлөмжийг тухай бүрд нь өгч байгаа.

Халдварын эх уурхай тодорхойгүй тохиолдол их байгаагийн зэрэгцээ эмнэлгийн ажилчид халдвар авах тохиолдол, хүндрэл, нас баралт нэмэгдэж байгаа зэрэг нь халдвар хүн амын дунд өргөн тархсаныг илтгэж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.