Боксчид олон улсын тэмцээнд багаараа тэргүүн байр эзэлжээ
Сонирхогчдын боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс манай тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тавдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Кипр улсад болсон энэхүү тэмцээнд манай улсаас дөрвөн боксчин өрсөлдөж, бүгд шигшээд өрсөлджээ. Ингээд манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 91 кг-ын жинд хүч үзсэн Д.Отгонбаяр, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд  өрсөлдсөн М.Нандинцэцэг нар алтан медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Отгон-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн О.Сувд-Эрдэнэ нар мөнгөн медаль медалийн эзэд болсон байна. Ингээд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчид багийн дүнгээр тэргүүн байранд шалгарсан аж. Энэ тэмцээнд 17 орны тамирчин оролцжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.