Цагдаагийн албан хаагчид 150 гаруй мод тарьлаа
ЦЕГ-ын газрын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатараар ахлуулсан алба хаагч нар МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар зохиогддог ҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДӨР-т оролцож 150 гаруй мод тарьлаа. Энэхүү үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БОНХЯ ны сайд С.Оюун болон бусад яамны сайдууд, төрийн нарийн бичгийн дарга төр захиргааны байгууллагуудын алба хаагч нар оролцлоо.





Ойг нөхөн сэргээлтэнд гол төлөв нарс, шинэс мод тарьдаг. Хавар 04.25-05.25, намар 10.01-11.01 хүртэл үргэлжилдэг энэхүү үйл ажиллагаа улам цар хүрээгээ тэлж, эх орноо ойжуулахад олон мянган иргэд гар бие оролцож байна. Өнгөрсөн хавар л гэхэд 839,9 га талбайд 1сая 488 ширхэг модыг 4032 байгууллагын 93566 иргэн тарьсан.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.