С.Амарсайхан: Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийх шаардлагатай байна

 

ЭМЯ-наас гаргасан хатуу хөл хорио тогтоох саналыг ЗГ-аас дэмжсэн ч, УОК-ын саналыг сонсох ёстой гэж үзэн эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаа. Тэгвэл Шадар сайдУОК-ын дарга С.Амарсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн байна.

УОК-ын дарга С.Амарсайхан "ЗГ, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.

Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна.

Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтын хумих шаардлага үүсч байна.

Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард.

Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье!!!" гэжээ. 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2021-04-08 05:35:56
    Нийгмийн суурь, давхрагын ухамсар, хүмүүжил, хариуцлага , сахилга бат л бүгдийг тодорхойлж байна. Ямар сайхан зөв үгийг мянгантаа хэлсэн ч ойхгүй байна шүү дээ...
  • зочин 2021-04-08 04:15:36
    Иргэд ухамсарлаагүй цагт өвчин буурна гэж байхгүй дээ, хэзээ зайгаа бариад ,архи уухгүй, маскаа зөв зүүж, гадуур болон айл хэсэхгүй болсон цагт л өвчин намдана,...
  • Хариу 2021-04-08 03:21:03
    Өвчлөл замбараагүй болж байна даа. Өөрт сэжигтэй шинж тэмдэг илэрсэн байхад PCR өгөх газар олдохгүй учир маш олон хүн өвдсөн эсэхээ мэдэхгүй гадуур яваад байна....
  • олом 2021-04-08 02:10:49
    Яг яана гэсэн vг вэ
    • zochin 2021-04-08 03:40:17
      Хурдан хатуу хөл хорио тогтооогооч дээ . Цаашдаа хөнгөн гэрээрээ эмчлэгдэж хүмүүсийн өвчлөл хүндрэх магадлалтай , бас эмнэлэгийн ажилтнуудын тоо хэд билээ??????...