Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тусгаарлах байранд тусгаарлагдах зардлыг төр хариуцна

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтөөр тус журмын 2.1.2-т коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж 7 хоног тусгаарлахаар зааж өгсөн. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас иргэдэд мэдээлэл хүргэсэн юм.

Тэгвэл журмын энэхүү заалт нь “Эрүүл мэндийн тухай” хуулийн 24.6.4-т заасан “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төр хариуцна” гэсэн заалттай зөрчилдсөн тул дахин өөрчлөхөөр болжээ.

Ингэхдээ коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал, эсвэл тухайн хүний хүсэлтийг харггалзан долоо хоног тусгаарлах байранд тусгаарлана гэж өөрчлөхөөр болсон байна.

Өөрөөр хэлбэл, коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүн тусгаарлах байранд тусгаарлагдахад ямар нэгэн төлбөр төлөхгүй, зардлыг төр хариуцна.

“Эрүүл мэндийн тухай” хуульд тохируулан энэхүү залруулгыг хийж байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • torin tolooh igotno 2021-04-08 05:44:40
    ergyy Amarsaihnaa solivol taarna. bygd ovdohig hyleegeed hol horio togtoohgyi beigab ym uu haishaa ym