Имартынхан гадна орчны цэвэрлэгээ хийж, ил задгай хог хаяхгүй байхыг уриаллаа

Хаврын улиралд насанд хүрэгчдийн болоод бага насны хүүхдийн биеийн дархлаа суларч, хурц халдварт өвчний тархалт нэмэгддэг гэж үздэг. Газар доороосоо гэсэн микроорганизм, нян халдварын бактер вирусийн идэвхижих үед амьсгалын замын болон харшлын өвчин ихэсдэг. Иймд ил задгай хог хаягдлыг цэвэрлэж орчин тойрноо ариутгах нь зөв юм. 


 Тэгвэл хаврын энэ сайхан өдөр Имартчууд сэлбэ голын эрэг орчим болон нийтийн гудамж талбайн хуримтлагдсан хогуудыг цэвэрлэсэн байна.  Халдварын тархалт өндөр байгаа энэ үед орчин тойрноо цэвэрлэн бусдадаа үлгэр дууриал болж зөв зүйлд уриалсан Имартынханд баярлалаа. 

Хаврын хавсарга салхитай энэ үед ойр орчмоо энэ мэтчилэн үлгэр жишээ авч цэвэрлэх нь ААН болон иргэд бидний үүрэг юм. Ковид-19 цар тахлын энэ хүнд үед гудамж талбайд ил задгай маск болон бусад хог хаягдал ихээр хаягдсан байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулах мөн цаашлаад агаар дуслаар вирус тархах аюултай юм.


 

Тиймээс аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийг ил задгай хог хаягдлаа хаялгүй, хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж эрүүл аюулгүй, цэвэр орчинг бүрдүүлэхийг уриалж байна.
Бусдад түгээх
  • gplus