Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн цэц дээр очив

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх  Ерөнийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэхийг хэлэлцэх Цэцийн хуралдаан энэ баасан гарагт болно. Улс төрийн хүрээнд хуулийн энэхүү маргаан нэлээд анхаарал татаж байна.  Тиймээс бид “Timeline” булангаараа Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн Цэц дээр очсоныг тоймлон хүргэж байна.

2019 оны арваннэгдүгээр сарын 14.

Парламент 19 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хуулийн төслийг эцэслэн батлах хуралдаанд 63 гишүүн оролцож, 100 хувийн саналаар дэмжигдэв.  Хуулийн 30.2 дахь хэсэгт. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалтыг оруулж баталсан юм.

Ажлын хэсэг: Анхандаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 оноос хэрэгжиж эхэлнэ гэж байсан ч ажлын хэсгийн хуралдаан дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хамт хэрэгжихээр өөрчлөлт орж батлагдсан юм.

2019 оны арваннэгдүгээр сарын 18.

Тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийв. Тэрбээр “Үндсэн хуулийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулах ёслол өнөөдөр 16:00 цагт Төрийн ордонд болно.  Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавихгүй.  Өөрчлөлттэй санал нийлж байгаа” гэж мэдэгдэв.

2020 оны тавдугаар сарын 25.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт  морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөгдөж эхлэв. Үүнтэй адил Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт ч хэрэгжиж эхлэв.

2020 оны арванхоёрдугаар сарын 24.

Парламент Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Хуульд Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэхийг тодруулж оруулаагүй нь Үндсэн хуулийн Ерөнхийлөгчтэй холбоотой заалт шууд хэрэгжих.  Улмаар одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болсон хэмээн хуульчид үзэж байгаа юм.

2021 оны хоёрдугаар сарын 4.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх, доктор О.Мөнхсайхан нар одоогийн Ерөнхийлөгч болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан иргэд дахин нэр дэвших эрхгүй гэж үзэн, энэ заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заах хүсэлтээ Цэцэд гаргалаа.

2021 оны хоёрдугаар сарын 10.

Үндсэн хуулийн цэц дээрх асуудлаар маргаан үүсгэв.  Улмаар Цэцийн гишүүн Д.Солонго тайлбар мэдээлэл авах тухай албан бичгийг ЕТГ-т хүргүүлсэн байдаг.

2021 оны хоёрдугаар сарын 10.

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэц дээр өөрийн биеэр очив.  Энэ үеэр Цэцийн дарга “УИХ-ын шинээр баталсан хэд хэдэн хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн хүсэлт гаргасан. Үүнийг нь Цэцийн гишүүдэд хуваарилж, үйл явцын дагуу тайлбар авах, нотлох баримт цуглуулах, УИХ-аас тайлбар авах ажил явж байгаа гэдгийг хэлсэн.

2021 оны хоёрдугаар сарын 24

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Ерөнхийлөгч  Х.Баттулга өөрийн биеэр Цэцэд очиж өглөө.  Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа Үндсэн хуулийн цэцэд очсон нь энэ юм.  Тэрбээр энэ үеэр “Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй нэг хэсэг иргэний мэдээллээр Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн нь Үндсэн хуулийн суурь зарчмуудад нийцэхгүй” гэсэн байр суурь илэрхийлэв.

2021 оны хоёрдугаар сарын 25

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Х.Баттулга бүх боломжоо өөрөө алдсан, хэрэгтэй цаг хугацааг өнгөрөөсөн, хийх ёстой зүйлээ хийж чадаагүй. Одоо гоншигноод нэмэргүй. Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Нэр дэвших боломжгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” хэмээн мэдэгдэж байв.

2021 оны гуравдугаар сарын 12.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх маргааныг Цэцэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Гүнбилэг ажиллах болов.

2021 оны гуравдугаар сарын 22

Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан болж,  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын иргэний ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн маргаан үүсгэх тогтоолыг хэлэлцэж, хүчингүй болгожээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 16

Ийнхүү Цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг бататган хэлэлцэнэ.  Цэцийн энэ шийдвэрээс Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх нь шийдэгдэх бололтой. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • УИХ муу хууль гаргасанаас маргалдав 2021-04-14 01:45:02
    Үгдсэн хуулийг өнгөн дээрээ шинэчилсэн мэт хятад бараа шиг үнэндээ сэгэлсэн сайн хууль хэрэгжихэд ямарч маргаан гарахгүй түүхий хууль мөнхийн маргаантай
  • засаг завгүй 2 жил хөл хорив 2021-04-14 01:39:28
    Хүрэлбаатар буюу Хүүдийбаатар Ер Баттулга юу ч хийгээгүй харин энэ засаг бүх эрх мэдэл хууль шүүх ерөнхийлөгчийн жаахан эрх, өөрсдөө авснаас өөр юу хийв
  • Tuvshintur 2021-04-14 01:04:04
    Mongol yalsangui ovshor yalsan heveerei l 4 jil bolloo doo yaaj ch uuriiguu yalah ve dee ovshogchin erunhiilugch shuu dee ilt bna.
  • Нараа 2021-04-13 08:04:50
    Дахин еөк болчих гээд амиа тавихнээ энэ нөхөр
  • зочин 2021-04-13 07:21:22
    Үндсэн хуулийн цэц монголын ард түмний сонгох эрхэд халдахгүй байх нгэж найдахаас даа.
    • ХУУЛЬЧ  2021-04-13 08:49:46
      ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ АРД ТҮМНИЙГ ХЭН ДУРТАЙГАА СОНГ ГЭЖ ХУУЛЬҮЙ ААШЛАХЫГ МЭДЭХГҮЙ Л ДЭЭ ,,,,,ХАРИН ЕРӨХИЙЛӨГЧ БАЙСАН ХҮН ДАХИН ЕРАНХИЙЛӨГЧ БОЛЖ БОЛОХГҮЙ МЭДНЭ
  • зочин 2021-04-13 04:54:24
    Х. Баттулгыг дэмжиж байна.
  • ХУУЛЬЧ  2021-04-13 04:27:05
    ;УРЬД ОДООНЫ ЕРӨНИЙЛӨГЧ АРДЧИЛАЛЫГ ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ГУТААЖ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭМТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЗӨРЧИЖ АЛБАН ТУШААЛД ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЭД ХЭРЭГҮЙ ДЭЭ,,,,
  • зочин 2021-04-13 02:22:19
    Ерөнхийлөгчөөр МУ-ын иргэн нэг удаа сонгогдож байх хэрэгтэй дээ. Одоогийн ерөнхийлөгч маань дэндүү улс төр хийх юм аа. Монголын нийгмийг хагалж талцуулж дууслаа...
  • иргэн 2021-04-13 02:10:30
    Гэмт хэрэгт холбогдож байгаагүй, попордоггүй ерөнхийлөгчтэй болох юм сан.
  • Бат 2021-04-13 01:32:07
    Бидний цөөхөн монголчууд энгэж л өдөр өнгөрөөх юм даа үгийн утгыг ойлгохоо байсан тайлбарууд тэгээд гарсан хууль нь тэр энгэж дэлхийн хөгжлөөс хоцрох юм даа